МӨЧДИЙН ҮЕ ХОЛБООСЫН ҮРЭВСЭЛ ЦУСНЫ ӨТГӨРӨЛТӨӨС БОЛДОГ

2016-06-16  

Цусны өтгөрөл нэн түрүү титим судсыг өргөсгөж, "Аюулын харанга дэлдэгч" болдог. Хүний бие мах бодийн цусны эргэлтийн саатал хураагуур судсанд цус өтгөрч зогсонги байдал үүсдэг.

Цус өтгөрөлтийн шалтгаан хүний амьдарч байгаа орчин, ажил хөдөлмөр, өвчлөлөөс шалтгаална. Нас харгалзахгүй, хүнийг гэнэтийн үхэлд хүргэнэ. Монголын утаат орчин, тамхи, архидалт, хэт хоололт, нийгмийн халдварт өвчин, хүмүүсийн уур, хилэн, эмний хэт хэрэглээ, ажлын хүнд нөхцөлд, хүн өөрийн болон гэр бүл, үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө санаа тавих боломж алга. 

Цус өтгөрөлтийн шинж нь

-Хүний хөлийн эрээн булчин чинэрч өвдөх, шилбэ байнгын хүйтэн мэдрэгдэх, хөлний шөрмөс үе үе татах, цээжний булчингийн гэнэт агшилт, зангирал үүсгээд байдаг.

-Бие хавагнах, хий ханиалга, гар хуруу бадайрч, жирэлзэн түр зуурын мэдээ алдалт, дал мөр баглагдаж, хуян ихсэн.

-Биеийн хэсгүүдэд няцрал бүхий толбо үүсэх, үе мөч хөшингөтөн өвдөх, ууц нуруу тасрах мэт болж, олон уулзахаар хүчтэй өвдөлтөөс босож, суухад хэцүү болох, түнхний үенд өвчин орох "Хөгшрөлт" гэж андуурмаар шинж юм.

 -Хий ханиалгаж, уушигны багтрааны шинж илэрч, уушгины артерт цус өтгөрснөөс гэнэтийн үхэлд хүргэнэ. Энэ нь зүрхний гол судас, "Титим"судас өргөсөлт, уушгины артерт цус өтгөрснөөс болдог.

-Бохир агаарын улмаас уушгинаас өтгөрсөн цус, зүрхний зүүн тосгуур, ховдол, хавхлагуудын ачааллыг байнга ихэсгэж зүрхийг дэлсүүлж,  хатгах
"Зүрхний багтрааны" шинж өгүүлдэг. Гэнэт ухаан алдаж унах, толгой эргэх, даралт унах шинж өгнө.

-Хүний биеэр тархах өтгөрөлттэй цус, эд эрхтэнд амьсгал, тэжээлийн дутмагшил үүсгэнэ. Хүний цусны өтгөрөлт, цусны эргэлтэд оролцох үүрэгтэй хураагуур судасны доторх хавхлагууд, суларч, бүхий л биед, хаван үүсгэдэг. Хөлийн хураагуур судасны хана өргөсөж, хөлийн арьсанд тодрон томорч харагдана. 

 

Цус өтгөрөлттэй тэмцэх арга

 -Уушгийг цэвэршүүлэхдээ эрүүл агаарт 15 минутын зугааллага хийх. Панкипсинтэй утлага хийх.

 -Хүний нуруу нугаламыг даган гардаг бүхий л мэдрэлийг сэргээж, нуруу дагасан булчинг дагуулан дал мөрнөөс эхлэн ахар сүүл хүртэл бумба тавина.
 -зүү, төөнүүр, хануур хийлгэх хэрэгтэй.

 -Цус шингэлэх эмнүүдийг хэрэглэхдээ химийн аргаар гаргасан эмнүүдийн гаж нөлөөг сайтар мэдэж хэрэглэх нь зүйтэй.

 Урьдчилан сэргийлэх

Зөв технологиор бэлдсэн монгол эмнүүдийг байнга ууж хэрэглэх. Хоол амтлагч хольцууд, хүн хорхоодой, туплин, хорхой өвс, аньс, цагаан гаа, хадаасан ногоо, сармис, сонгино, гоньд, хунчир, халгай, айргана, нохойн хошуу, таана, мангир, хүмүүлийг байнга хоол, цайны амтлагч болгож байх. Хүн хорхоодойн хандмал, чацарганы шүүс, жимсний хандмал, цэвэр ус байнга уух хэрэгтэй. Хүн өөрийн арьсны амьсгалаа сайжруулах, зөгийн балтай татлага, архиар иллэг хийх, байгалийн болон ургамлын гаралтай харшилгүй бэлдмэлүүдийг хэрэглэж байх.

Доппилёр ЭХО-д хөлний болон титэм судасны болон дээд мөчнүүдийн судасуудыг харуулж онош тогтоолгох хэрэгтэй. Тодосгогчтой ангиограммын шинжилгээ бас хийлгэнэ. Нас залуу цус шингэн эрүүл саруул явах энэ насны чимэг болно.

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Alimaa:Mash heregtei medeelel bna bayarllaa bi kofe ih uugad tsus ih utgun bhaa ****r nuruu ih uwddug bolson odoonoos ehleed murduj ehlnee 2016-08-22
Болормаа:Сайн байна уу та дугар өгч 2019-11-29
Зочин:Дугар гэж хэн ум бэ.дугаар гэх гээд байгаа умуу уг нь кккк 2020-05-20
Зочин:Дугар гэж хэн ум бэ.дугаар гэх гээд байгаа умуу уг нь кккк 2020-05-20
Отгонжав:.тэгшжаргал 2021-01-16
О.тэгшжаргал: Цус өтгөрөлтөнд яг юу хэрэглэвэл зүгээр вэ хөлний хажууд хугарах гэж байгаа юм шиг өвдөөд байхын цус өтгөрөлттэй холбоотой юу зөвлөгөө өгөөч 2021-01-16
Дулмаа:Доппилёр эхо хаана байдаг юм бэ 2021-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?