Ц.ДАВААСҮРЭН: НАМЫН ЖАГСААЛТ ХОР УРШИГТАЙ

2024-01-04  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Орж ирж байгаа асуудал албан тушаалынхаа томилолттой холбогдож орж ирж байгаа юм байна гэж ойлголоо. Түүнээс биш сонгуулийн  өмнө СЕХ-ны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байвал хардах  тохиолдол гарч болзошгүй юм.  Өнөөдрийн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг дэмжиж байна. Үүн дотор Цагдаагийн байгууллагын  удирдлагуудыг албан тушаалаар орж байгаа юм байна. Тодорхой зүйл дээр анхаарахыг хүсэж байна.

Энэ удаа гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэр дотроо 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болсон.  Жагсаалтын 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз бүрийн  хэрэгт холбогдож  байсан,  хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс хүртэл орж ирнэ. С.Баярцогт  шүүхээр цагаатчихлаа. Одоо жагсаалтын ард ороод ирэх боломтой.  Дараа нь зарим нэг хүмүүс шүүхээр шийдүүлээд орох ирэхийг үгүйсгэхийн арга байхгүй. Жишээлбэл, Ч.Сайханбилэг шүүхийн шийдвэр гараагүй гээд ороод ирэх боломжтой.  Намын жагсаалт их хор уршигтай. Та бүхэн  үүн дээр эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бүртгэх дүрэм, журмаа тодорхой болгохгүй бол  зарим нөхдүүд шургалах цонхыг нээгээд өгчихсөн байгаа. Шүүх С.Баярцогтыг хэлмэгдүүлсэн гэж байгаа бол  яагаад хэлмэгдүүлсэн шүүгч нь  ял  авахгүй байна вэ.   Бусдыг хэлмэгдүүлсний төлөө холбогдох хүмүүс нь ял авах ёстой шүү дээ. Энэ чинь тоглоом байгаад байна. Гурван шатны шүүх хэлмэгдүүлснийхээ төлөө ял авах ёстой. Гэтэл тийм юм байхгүй.  Цагаатаад өнгөрч байна. Энэ жагсаалтын 48 бол осолтой шүү.  Янз бүрийн зүйлд холбогдож байсан хүмүүс улс төрд үлдэх нүх сүв болчихсон.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн даргын хэлсэн  хиймэл оюун ухааныг илрүүлэх боломжтой гэж байна. Гэтэл илрүүлэх гэсээр байтал сонгууль дуусчихвал яах вэ гэдэг асуудал бий шүү. Үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Хиймэл оюун ухаантай асуудлыг бид түргэн, шуурхай илрүүлж чадна.  Бидний одоогийн тооцоолж, шалгаж байгаа мэргэжилтэн, шинжээчид, техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хамгийн удаандаа 2-3  цагийн дотор илрүүлнэ. 30 секундын дотор ч  илрүүлэх хүчин чадалтай.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Цагдаагийн байгууллага хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг  техник хэрэгслийн хувьд хурдан, шуурхай тодруулж чадах юм байна. Гэхдээ тухайн хүнээс шалтгаалаад нөлөөлөл оруулахгүй байх тал дээр СЕХ дүрэм, журмыг зохицуулж өгөх хэрэгтэй.   Ямар нэгэн нөлөөлөлгүйгээр дүгнэлт нь богино хугацаанд гардаг байх чиглэлд анхаарахыг хүсэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?