Г.Баасан: Монголын газарт хөрөнгө оруулсан гадаад иргэдийн талаар нээлттэй сонсгол явуулахыг УИХ-аас шаардаж байна

2024-01-30  

Бүлэглэлд зориулсан хууль батлахыг эсэргүүцэж буй талаар ахмадууд мэдээлэл хийлээ.

Г.Баасан "Газар, газрын хэвлийн баялгийг гадаад иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь буруу гэж таван жилийн өмнөөс ахмадууд тэмцсээр ирсэн. Монголын газрын хэвлийн баялгийг иргэдийн хараа хяналтаас гадуур хорин жил ашиглалаа. Үүний үр дүнд монголчууд өөрсдөө маш их ядуурч, бүх баялаг нь харийнхны гарт орсон. Газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс төрийг авлигажуулж, өөрсдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болсон. Үүний тод илрэл бол 2023 оны хавар намрын чуулганаар орж ирж буй хөрөнгө оруулалтын тухай хууль байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэх 1993 онд батлагдсан хуульд 60 нэмэх нь 40 жилээр газрыг эзэмшүүлдэг байсан бол одоо “Хөрөнгө оруулалтын хууль” гэж нэрлээд “Гадаадын” гэдэг үгийг нь хассан байгаа юм. Иймд Монголын байгалийн баялгийг эзэмшсэн, ашигласан бүлэглэлүүд цаасан хэлбэрээр эх оронд минь халдлага үйлдэж эхэллээ. Ахмадууд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эх орноо хамгаалж, үр хойчдоо өвлүүлж үлдээх үүргийг бид хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс бид УИХ-д шаардлага хүргүүлж байгаа юм. Бидний шаардлагын гол зорилго нь 1993 оноос 2023 оны хоорондох 30 жилийн хугацаанд Монгол Улсад ямар хэмжээний хөрөнгө оруулалт аль улсаас орж ирсэн талаар нийтийн сонсгол зохион байгуулахыг хүсэж байна. Газар бол улсын үндэс байхад газарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь гэмт хэрэг. Тэр дундаа ашиглах, өмчлүүлэх гэдэг нь монголчуудын газрын баялгийг дээрэмдэх гэж байгаа хэлбэр" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?