Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ

2024-04-15  

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын улс төр, тэр дундаа АН-ын сонгуулийн “эрх мэдэл”-ийг маш нөлөөтэйгээр хуваалцаж байгаа гэдэг.

Тэгвэл тэрбээр УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед буюу ойрын хугацаанд Москвад айлчлах бололтой. Бидэнд олдсон мэдээллээр, Х.Баттулгыг ОХУ-д айлчлахыг тус улсын төрийн түвшний субьектээс урьсан байна.

Ийм урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирүүлжээ. Ингэхдээ “…Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа айлчлаарай” хэмээсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн сон­гууль одоогоос яг сарын өмнө болж, В.Путин улиран сонгогдсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?