МЕТРО БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ӨРӨМДЛӨГИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

2024-08-20  

Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг энэ оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Энэ хүрээнд метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ.

БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.

Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газар зүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байна. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүллээ. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэлсэн.  

Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийнэ. Иймд тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөнд бага зэрэг саад учруулах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ӨВЛИЙН ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ: УЛААНБААТАРТ 63.47 КМ ЗАМ ШИНЭЧЛЭГДЖЭЭ, ГЭХДЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖ ХЭРЭГТЭЙ ХЭВЭЭР
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ ДАРХАНД БОЛЖ, ЁС ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ 54.2 ХУВЬД ХҮРСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТООС 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ, 5.3 ТЭРБУМИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
ЦАСАН ШУУРГА, ЭРС ХҮЙТРЭЛ АЙСУЙ: 16-17-НД ЗАМ, ДАВААНД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
«СААДГҮЙ ОРЧИН»-Ы АНХДАГЧ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА: 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД 1 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?