ХОВД: ДӨРГӨН НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХАД АНХААРНА

2024-09-05  

Зуны улиралд орон нутгийн иргэд, аялагчид Дөргөн нуурыг зорих нь элбэг.

Иймээс Дөргөн нуурын экосистемийг хамгаалах асуудлаар мэргэжлийн байгууллагууд санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.  

Тодруулбал, Ховд, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллага болон байгаль орчны салбар байгууллагын төлөөллүүд энэ сарын 3-нд уулзаж, Дөргөн нуурын экосистем, түүний өнөөгийн байдал, хамгааллын асуудлаар ярилцжээ.  

Уулзалтын үр дүнд талууд байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтарсан төлөвлөгөө гаргах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, онцгой хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэлт хийх, аялал жуулчлалын улиралд тогтсон хуваарийн дагуу хяналтын цэг бий болгох зэрэг ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлж, үр дүнгийн уулзалтыг ирэх оны зургаадугаар сард хийхээр болов. 

Дөргөн нуур нь Хар нууртай залгаа оршдог. Нийт 300 гаруй км.кв талбайтай, гадагш урсгалгүй бөгөөд шорвог устай. Энэ нуурын эргийн байдал бусад нуурыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Ховд аймгийн Дарви, Чандмань, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум тус нуурыг тойрон хүрээлдэг. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ӨВЛИЙН ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ: УЛААНБААТАРТ 63.47 КМ ЗАМ ШИНЭЧЛЭГДЖЭЭ, ГЭХДЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖ ХЭРЭГТЭЙ ХЭВЭЭР
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ ДАРХАНД БОЛЖ, ЁС ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ 54.2 ХУВЬД ХҮРСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТООС 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ, 5.3 ТЭРБУМИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
ЦАСАН ШУУРГА, ЭРС ХҮЙТРЭЛ АЙСУЙ: 16-17-НД ЗАМ, ДАВААНД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
«СААДГҮЙ ОРЧИН»-Ы АНХДАГЧ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА: 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД 1 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?