НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ "ПЕРСОНА НОН ГРАТА" ГЭЖ ЗАРЛАЖЭЭ

2024-10-03  

 Иран улс Израилд пуужингийн бөөгнөрүүлсэн цохилт өгсний дараа хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Израилын эрх баригчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг тус улсад зорчихыг хориглож, түүнийг "Израилын эсрэг бодлого явуулж байна" гэж дахин буруутгав.

Ираны тал пуужин харвасны дараа А.Гутерриш олон нийтийн X (хуучнаар Twitter) сүлжээнд гурван өгүүлбэр бүхий товч мэдэгдэл нийтэлжээ. "Би Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг улам даамжруулж байгааг буруушааж байна. Үүнийг зогсоох ёстой. Бид дайны галыг зогсоох хэрэгтэй" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бичсэн байна.

Харин А.Гутерриш Израилыг шууд дурдаагүй, Иран улс нутаг дэвсгэр рүү нь пуужин харвасныг буруушаагаагүйд  Израилын эрх баригчид ихэд эгдүүцсэн байна. Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац А.Гутерришийг "террористуудыг дэмждэг Израилын эсрэг хандлагатай Ерөнхий нарийн бичгийн дарга" гэж мэдэгдээд түүнийг тааламжгүй этгээд /персона нон грата/ гэж зарлажээ.

И.Кац мэдэгдэхдээ "Дэлхийн бараг бүх улс орон Израил руу хийсэн Ираны халдлагыг хоёрдмол санаагүйгээр буруушааж байхад үүнийг буруушаагаагүй хүн Израилын нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй. Гутерриш үүнд оролцох эсэхээс үл хамааран бид иргэдээ, улс үндэстнийхээ нэр төрийг хамгаалсаар байх болно" гэсэн байна. 

Лхагва гарагт А.Гутерриш Израилын эрх баригчдын эл мэдэгдэлд хариу өгч, Ираны үйлдлийг буруушаасан байна. "Өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ агуулгыг харахад илүү тодорхой байх ёстой байсан тул би Иранаас Израил руу пуужин харвасныг дахин хатуу зэмлэн буруушааж байна" гэж А.Гутерриш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр хэлээд гал зогсоохыг дахин уриалжээ. 

Израилын Гадаад хэргийн сайд И.Кац "Израилын эсрэг бодлого явуулж байна" хэмээн НҮБ-ын тэргүүнийг өмнө нь хэдэнтээ буруутгаж байсан юм. 

Аравдугаар сарын 1-ний мягмар гаргийн орой Иранаас Израил руу 180 орчим пуужин харвасан боловч пуужингуудыг үндсэндээ бүгдийг нь амдан сөнөөсөн гэж Израилын Батлан хамгаалах арми мэдэгдсэн юм. 

 

Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ, 2024 оны аравдугаар сарын 3 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?