109 ДАЛД МАШИНЫ ЗОГСООЛТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ИРЭХ ЗУН АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2024-10-04  

Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.

Тэгвэл барилгын ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил дуусаж, барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн байна. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн аж.

Уг талбайд доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн барих юм. Энэ онд далд зогсоолын барилгын ажлыг дуусгах бол 2025 оны хавар тохижилтыг хийснээр долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх юм.

Барилгын ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ярихдаа “Ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж байна. Энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ” гэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ӨВЛИЙН ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ: УЛААНБААТАРТ 63.47 КМ ЗАМ ШИНЭЧЛЭГДЖЭЭ, ГЭХДЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖ ХЭРЭГТЭЙ ХЭВЭЭР
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ ДАРХАНД БОЛЖ, ЁС ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ 54.2 ХУВЬД ХҮРСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТООС 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ, 5.3 ТЭРБУМИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
ЦАСАН ШУУРГА, ЭРС ХҮЙТРЭЛ АЙСУЙ: 16-17-НД ЗАМ, ДАВААНД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
«СААДГҮЙ ОРЧИН»-Ы АНХДАГЧ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА: 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД 1 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?