ӨНӨӨДРӨӨС ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ХҮЙТРЭНЭ

2024-10-04  

 Урд шөнө Ховд, Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цас орж, эрс сэрүүссэн бол өнөөдөр Баянхонгор, Архангайн нутгаар, 5-нд Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг Ус, цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Харин шаардлагатай тохиолдолд орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах магадлалтай учраас жолооч нар болон хол замд гарах хүмүүс хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Онцгой комиссоос сэрэмжлүүлж байгаа юм.

Маргааш говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эдгээр өдөр ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 8-13, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 6-11, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байх аж.

Тэгвэл 7-ноос баруун аймгуудын нутгаар бага зэрэг дулаарна. 

 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
ШУУРХАЙ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДУЛААН ХУРИМТЛУУРЫН ТЕХНОЛОГИЙГ ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ШӨНӨДӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ -5…-7 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИЙН 12 АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛНА
ЭНЭ ӨВӨЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН БАЙЖ, 330 СУМААС 290 НЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ШУУРХАЙ: УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ, ӨДӨРТӨӨ 6–8 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
ӨВЛИЙН ХАЛТИРГААНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ: УЛААНБААТАРТ 63.47 КМ ЗАМ ШИНЭЧЛЭГДЖЭЭ, ГЭХДЭЭ АНХААРАЛ БОЛГООМЖ ХЭРЭГТЭЙ ХЭВЭЭР
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ ДАРХАНД БОЛЖ, ЁС ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ 54.2 ХУВЬД ХҮРСНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТООС 10.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ, 5.3 ТЭРБУМИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
ЦАСАН ШУУРГА, ЭРС ХҮЙТРЭЛ АЙСУЙ: 16-17-НД ЗАМ, ДАВААНД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
«СААДГҮЙ ОРЧИН»-Ы АНХДАГЧ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА: 70 МЯНГАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНЭЭС ЭХЛЭЭД 1 САЯ ГАРУЙ ХҮНД ХҮРНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?