УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН САЛБАР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-06-22  

“Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төсөл амжилттай хэрэгжиж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж болон эмч, ажилтнууд оролцов. Салбар амбулатори энэ долоо хоногийн эхний өдрөөс ажиллаж, энэ өдрүүдэд 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Монгол Улсын Засгийн газар монгол хүн Монголдоо оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Эрүүл мэндийн даатгалын хуулийг, 2016 онд Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлж байна.

Эдгээр хууль хэрэгжсэнээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн, эдийн засгийн, санхүүгийн, удирдлага зохион байгуулалтын бие даасан байдлыг хангах, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг нээж, эмнэлгийн шинэчлэл шинэ шатанд гарч, тусламж үйлчилгээний чанар хүртээмж олон улсын зэрэгт хүрэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Гурван сая хүн амтай манай улсад гурав дахь шатлалын эмнэлгийн ачаалал их. Бид ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийт эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулдаг. Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлэхээр “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө Засгийн газарт танилцуулсан. Бидний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, өнөөдөр биеллээ олж байна. 90 жилийн түүх, дэг сургуультай манай хамт олон илүү өндөр бүтээмжтэй ажиллах болно гэдгээ амлаж байна гэж эмнэлгийн захирал Б.Бямбадорж хэллээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?