ДЭМБ-ын байгууллагаас цээжний хүчтэй өвдөлт 20 минут үргэлжилсэн бол, зүрхний цахилгаан соронзон бичлэгт өөрчлөлт гарсан, цусны сийвэнд шинжилгээний өөрчлөлт гарах энэ гурван илрэлийн хоёр нь илэрсэн бол зүрхний шигдээс гэж үзэж арга хэмжээ авах шаардлагатайг тусгасан байдаг.
Зүрхний шигдээс цусанд сахар ихдэх өвчний улмаас ихээхэн тохиолдоно. Зүрхний булчингийн судас бөглөрч цусан хангамж мууддаг. Тамхи татсан хүний цус өтгөрч нарийн судас бөглөрөх тул зүрхэнд халтай. Архины хор зүрхний булчингуудын тэжээлийн алдуулж хатууруулснаас гэнэт зүрхний шигдээс үүсэж нас бардаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гэнэтийн нас баралтын 85 орчим хувь нь зүрхний шигдээс болсон байдаг. Зүрхний шигдээс бол гэнэт үүсдэг өвчин биш. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүс өвчилдөг. Учир нь хүн амын олонхи нь дунд уулын бүсэд амьдардаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд төрөлхийн дасан зохицсон байдаг учраас монголчуудын зүрх, тархи барагтай бол хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй тэсч байгаад гэнэтийн хүндрэл ордог. Энэ нь байгаль орчин, үндэсний онцлогтой ихээхэн холбоотой.
Шинж тэмдэг
Зүрхний шигдээс болбол цээжээр маш хүчтэй өвдөж, амьсгаа бөглөрөх гээд байдаг. Гэхдээ монголчуудад хүчтэй өвдөхөөс илүү амьсгаадах, бөглөрөх шинж нь илүү тохиолддог. Өмнө нь тодорхой хэмжээгээр тухайн хүнд зовиур илэрдэг. Жишээ нь, алхахад амьсгаадах, өвчүүний тус газар өвдөх, эсвэл даралт ихсэх шинжүүд илэрдэг. Мөн хамгийн ноцтой илрэл нь зүрхний хэм алдагдах шинж. Зүрхний хэм алдалт нь тархинд цус бөглөрөх шалтгаан болдог. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүнд шинж тэмдэг илэрдэг. Тиймээс цусны даралт нь өндөр байгаа бол бууруулах, зүрх нь төрөлхийн гажигтай, хэм алдагдаж байгаа бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Өгсүүр газар, шатаар гарахад дотор муухайрч, амьсгаадаж, бие эвгүйрэх, эсвэл зүүн гар хүндэрч өвдөх шинж тэмдэг илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хөхний доод хэсгээр огцом хатгахыг зүрх өвдөж байна гэж ойлгоод эм уудаг хүн олон бий. Уг нь зүрхний сонгодог өвдөлт нь өвчүүний зүүн тал буюу хоёр, гуравдугаар хавирга хөхний дээд хэсгээр өвддөг. Хааяа нэг хатгаж өвдөхөд манайхан “за гайгүй биз” гээд огт анзаардаггүй. Эсвэл хүчтэй өвчин намдаах антибиотик уугаад өнгөрдөг. Тоохгүй хэнэггүйтээд явж байтал өвчин нь нэг л өдөр хүндэрдэг. Зүрх судасны өвчлөл нь ерөнхий шинж тэмдэг багатай буюу мөлхөө өвчин. Тиймээс манайхан бага зэргийн зовиур илэрсэн ч тоолгүй айхтар өвдөж, эвгүй болсон хойно нь эмнэлэгт очиж арга хэмжээ авах гэдэг. Энэ нь эцэстээ хүний ам насанд нөлөөлөх аюултай.
Урьдчилан сэргийлэх
Нэн түрүүн хорт зуршлаас салах, дархлаагаа сайжруулж вирусийн халдвар авахгүй байх, амны хөндийг эрүүлжүүлэх, гүйлсэн булчирхайн өвчлөл, чихрийн шижин, бруцеллёз, бруцеллёз өвчнөөс сэргийлэх, цээжээр 20 орчим минут орчим өвдсөн бол зүрхний цахилгаан соронзон бичлэг хийлгэх хэрэгтэй.
Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ