ХАЧИГ ХҮН МАЛЫН ӨВЧЛӨЛ ҮҮСГЭДЭГ ХОРТОН

2016-06-25  

Хачиг нь дотроо 3 төрөл байдаг. Хамуу хэлбэрт, Шимэгч хэлбэрт, Аалзан хэлбэрт гэсэн 3 хэлбэртэй. Хамуу хэлбэрт хачиг нь олон төрөл зүйл байх төдийгүй олон хэлбэрийн амьдралтай байдаг. 

Жишээ нь : Хуягт хачиг хөрсөнд, Улаан хачиг хүнсний бүтээгдэхүүнд, байхад зарим нь нугалмайн шимэгчид байдаг. Маажуур үүсгэгч хачиг нь хүн амьтны арьсанд шимэгчлэн амьдрах бөгөөд арьсанд өндгөө үлдээж улмаар өндөгнөөс гарах авгалдай нь цааш шимэгчилж эхэлдэг. Ингэснээр арьс ирвэгнэж загатнах, улайх, жижиг гүвдрүү, цэврүү, болон идээт цэврүүнцэр тогтоно. Зөвхөн Микроскопоор л харж болох бичил аалзан хачиг байдаг. Энэ хачиг нь ихэвчлэн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоонд шигдэж шим шүүсийг сорж амьдардаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт ургац тариаланг химийн бодисоор шүршиж хачигтай тэмцдэг.

Улаан хачиг

Улаан хачиг нь 3-5 мм хэмжээтэй байх бөгөөд авгалдай нь олон төрлийн амьтанд үүрлэж шимэгчлэн амьдардаг.

Амьтанд үүрлэхдээ нэг хоёроороо бус олуулаа шимэгчлэн амьдардаг. Хүн малын биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдрахдаа бөөрний үйл ажиллагааг нь доголдолд оруулдаг. 

 

Хонины хачиг

Хонины хачиг нь бусдаасаа биеэр том цус сорогч. 

Цус сорсон тарган эмэгчин нь 2-3 см урт. Нас бие гүйцсэн хачгийг хувалз гэнэ. 

Эмэгчин хувалзын нуруу битүү хуягтай байдаг бол Эрэгчин хувалз болон авгалдайн нурууны урд хэсэг л хуягтай байна. 

 

Тайгын хачиг

Тайгын хачиг нь хүнд хамгийн их хор хөнөөлтэй. Энэхүү хачиг нь тайгад ихэвчлэн байх бөгөөд манай улсын Дорнодод ихээхэн тархсан байдаг. 

Харин нохойн хачиг нь Европын орнуудаар өргөн тархсан. Хачиг нь ан амьтан, араатан, жигүүртэн болон гэрийн тэжээвэр амьтад, хүнд наалдан авгалдайгаа үлдээнэ. Авгалдай нь наалдсан амьтныхаа биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдардаг байна. Хачиг нь өвс ургамал, дээр сууж халуун цустай амьтан ирэхийг отон хүлээх бөгөөд хүн амьтан ойртон ирэхэд арьсанд шигдэж авдаг байна.

Хачиг нь хурц хатгуураараа хүн малын арьсыг хатгаж шархлуулах бөгөөд шүлс нь шархан дотор нь царцаж хатуулаг гүвдрүүг үүсгэдэг байна. Тиймээс арьсанд шигдэн орсон хачгийг гаргаж авахад хэцүү байдаг. Хачигт боррелиоз нь боррелийн төрлийн спирохетоор үүсгэгдэж, иксодын хачгаар дамжин халдварладаг, мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс, үе мөч, тулгуур эрхтний эмгэгээр илэрдэг хурц ба архаг явцтай байгалийн голомтот халдварт өвчин юм.

1975 онд АНУ-ын Лайм хотод энэ өвчнийг анх бүртгэгдсэний дараа Лаймын өвчин гэж нэрлэх болсон. Үүсгэгч нь боррели гэдэг нян. Хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомолоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй.

Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах, хэл цайвар өнгөртэй болж нүүр, гар, хөл саажих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хачигт энцефалит тархины эдийн үрэвсэл нь флавивирусээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж , төв болон захын мэдрэлийн системийг сонгомолоор гэмтээн эмнэлзүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.

Энэ өвчин нь хүн, амьтанд цусан дахь вирусээр дамждаг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн 3-21 нууц үе хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг. Хачигт тархины эдийн үрэвслийн эсрэг вакциныг хавар, намрын улиралд тариулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв вакцинжуулалтад хамрагдаагүй бол голомтод орох бас хазуулсан нөхцөлд энэ өвчний эсрэг өвөрмөц иммуноглобулин тариулдаг.

Түүнчлэн иодантипирин, реамбирин эсрэг вирусийн эмүүдийг хэрэглэж болно. Хачгийн толбот чичрэгийн бүлэгт багтдаг риккетсиэр үүсдэг өвчнүүдийн нэг бөгөөд өндөр халуурах (39.5-40 хэм), арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг, эсийн дотор шимэгчлэн амьдардаг rickettsia бактериар үүсгэгддэг байгалийн голомтот халдварт өвчин юм.

Оношлогдоод байгаа бас нэг өвчин нь бэлчээрийн хачигаар дамжигдан өвчлөл үүсгэдэг хачигт риккетсиоз юм. Хачигт боррелиоз, хачигт риккетсиозоос сэргийлэх дархлаажуулалт байдаггүй. Харин хачигт хазуулсан эхний гурав хоногт багтаж цифрофлощсацин, доксициклин зэрэг эмийг ууж сэргийлж болдог. Түүнчлэн энэ хоёр өвчнөөс амокциллин, ампициллин, пенциллин зэргийг эмчийн заавраар ууж сэргийлэх боломжтой. Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Манайхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсэх боломжтой.

Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. 

ХӨСҮТ дээр цусны шинжилгээ хийдэг. Урьдчилан сэргийлэх Халдварын голомттой ойд онцын шаардлагагүй бол аялж, зугаалахгүй байх нь чухал. Мөн түүхий сүү, шүүрхий мах, зэрлэг амьтдын сүү, цус, цөс, тархи, махыг хэрэглэхгүй байх. Ялангуяа ямаа, үхэр, хонь, ямаа. Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх болон эм уух зэрэг арга хэмжээг авч болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Манай улс хачигт энцефалитаас сэргийлэх вакциныг хийдэг. Нэг удаа вакцин хийлгэхэд таван жилдээ хачигт халдвараар өвчлөхгүй. Энэ вакциныг хачигны голомтод байгаа хүмүүст үнэгүй хийдэг.

 

 

 

Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?