МОНГОЛ ЭМИЙН АЧ ТУС

2016-07-05  

      

Үс бууралтаагүй байхад, бодох, санаа зовох зүйл биш, харин толинд харж байхдаа нүүрэнд гүнзгийрэх үрчлээ, фото зургаа шимтэн харж байхдаа, ядраад нойргүйдэх үед би чинь хөгшрөөд байна уу? даа гэсэн гэнэтийн цочрол 35 хүртэлх насныханд тохиолддог. Хөгшрөлтийг судалдаг "Герентолог" гээд тусгай шинжлэх ухаан байдаг. Тун олон чиглэлээр судалгаа хийнэ. Тэр дундаас сонирхол татдаг нь эд, эс удамшлын, хувь хүний бодгаль бүтцийн санг инженерийн аргаар засварлах, эргэн эд эсийн нөхөн төлжилт хийх, хүний насыг уртасгах зэрэг асуудлууд байдаг. Хөгшрөлтийг бие махбодийн, сэтгэл санааны, бие махбодь, сэтгэл санааны хавсарсан хэлбэрийн гэж ангилж болох юм. Тэгэхдээ бас их сонин асуудал гарна. Хөгшрөлт гэж хүний бие махбодийн өөрчлөлт байхад хөгшрөлтөнд шууд, шууд бус, нөлөөлөх хүчин зүйлүүдийн дундаас "Сэтгэл санааны" хөгшрөлт гэдгийг онцлон үзэхийн учир юу бэ?.

Хүний бие организм нөхөн төлжиж сэргэж, эдгэрч байдаг. Хүн өөртөө байнга анхаарал тавьж, эрүүл амьдрах ёс зүйг бүрдүүлж, биеийн болон оюуны байнгын дасгал хийх, биеийн жинг нэг түвшинд тогтоох чухал байдаг. Хүний бие организм эрүүлжихэд нас оройтохгүй. Харин ч хүүхэд, хөгшид эмчилгээ авахдаа сайн. Яагаад гэвэл тэдний цусанд хоруу чанартай дайврууд байхгүй.

Оросын онгоцны мотор зохион бүтээгч А.А.Микулин 50 гаруй насандаа хүндээр өвчилж, тэр үедээ Анагаах Ухааныг сонирхон уншиж, би өөрөө эрүүл урт наслахын тулд ямар дэг, өдөр тутмын дасгал хийж, "Хүний урт наслах аргачлал, заавар" байх ёстой гэдэг зорилт тавин өөрт тохирсон заавар, аргачлал гарган өдөр тутмын дэглэм, биеийн дасгал хийсээр 93 хүртэл наслахдаа "Урт наслахын ухаан" гэсэн өөрийн зааварчилгааг ном болгон гаргасан байдаг. Хүн болгоны бие махбодь, организм харилцан адилгүй. Морфлогийн, физиологийн, генетикийн гэх онцлогтойгоос гадна эрдэс бодисын солилцооны алдагдал янз бүрээр илэрдэг.

Хөгширөлтийн шинж тэмдэг

Ясны бүтэц өөрчлөгдөх. Чөмөгт ясны хэмүүд цусанд байх элемент "Ангиотенсина II" ын дотоод бүтэц, кальцийн Са+ II, суваг хаагдаж ясны бүтцийн солилцоонд өөрчлөлт гарч, эрдэс дутагдсанаас нэн түрүүн гарын шуу, түнхний толгой, нуруу нугаламд өөрчлөлт ордог.

Энэ өөрчлөлт бодисын солилцооны алдагдлаас ихсэж цусанд шээсний хүчил давсжилтын урвал ихээр явагдана. Ингэснээр үе мөч оршиж, хөшингөтөх, тохой, шуу шагайн болон түнхний үеэр өвдөж хавдах, хөндүүрлэх нь биед шээсний, сүүний хүчлийн хуралт хөдөлгөөн шаардсан зэрэг илрэх нь хөгшрөлтийн шинж юм. Түнхний үе ганцхан нарийн тэжээгч судас байдаг. Тэр артерийн судас түнхний толгойн голоор сүвлэн орсон байдаг. Түнхний гэмтэл, үрэвсэл, хөдөлгөөнгүй байрлалд тэрхүү артерийн судас бөглөрч түнхний үеийг хэврэгшүүлнэ. Бие махбодийн дайврын зохицуулга суларч, хүний нүүрний яс томрох, арьс сунах, уян хатан чанараа алдана. Хүн болгонд хөгшрөлт нэг хэвийн явагддагч, хавсралт өвчин, хорт зуршил, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанаас хамаарах нь мэдээж. Хөгшрөлтийн үе дотоод эрхтнүүд хатингаршин жижгэрч, өвдөлт хийн судлын солилцоог алдагдуулдаг. Хөгшрөлт гэдэг бие махбодийн дархлаа суларч, эрдэс бодисын солилцооны алдагдлаас давсжих үе холбоосонд хужир ургах үйл явцаар ч илэрч болно.

Хэрвээ хүн өвчинд нэрвэгдэхгүй давстын талст, хужир ургуулахгүй байх нэг арга бол монгол эмийн ач тусыг байнга хүртэх явдал юм. Монгол эм нь олон төрлийн найрлага агуулах тул хүн байгалийн хүйн холбоог сэргээж, дутагдаж байгаа эрдэс, бодисын солилцоог сэргээж эмчилдэг. Жишээ нь:

Марчин 13 найрлагатай тан булчин, үе холбоос, судасны ханыг талсжилт үүсэхээс сэргийлж, уян хатан болгох тул цусны даралт ихэсгэхгүй, багасгахгүй байлгах шидтэй.

Гурван үрийн тан цусыг шингэлж, судасны хана бэхжүүлэх, өвдөлт намдааж, дархлааг дэмждэг.

Бойчун 15 үрлэн эм нь үе холбоос булчингийн давсжилт, хужир ургалтыг уусгаж, глюкозид амидын нөхөн төлжилтийг өдөөх чадалтай.

Раашнамжил /Өлзий 18/ хүний бэлгийн дааврыг сайн зохицуулах тул, өндгөвч, умайн үйл ажиллагааг сэргээж удирдаж чадна гэх мэт олон үйлчилгээтэй гаж нөлөө багатай монгол эмийг сонирхож, бие махбодь бодисийн солилцооны зохицуулга хэрхэн нөлөөлдгийг мэдвэл өвдөхгүй, хөгшрөлтгүй аз жаргалтай амьдрах болно.

Нэн түрүүн сэтгэл санаа уужуу тайван, цог залиар бадарч жавхлантай, идэр насаа ирмүүн хөдөлмөрөөр бялхааж, эрүүл энхийн жаргаланг эрхэм болгох. Биеийн хүчний болон оюуны хөдөлмөрийг хослуулах. Гоо сайхны бүтээгдэхүүнийг сайтар хэрэглэх, биед нийцтэй хувцаслалт, хооллолт, хүн болгон өөрийн гэх арга барилтай эрүүл амьдрах ёс зүйг эрхэмлэх нь хамгийн чухал юм.

 

 Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Ulzii 18 -g uuh ued ymar negen shinj temdeg ilerhvv 2017-05-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?