ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨМЖ ЗӨВЛӨГӨӨГ ӨГЛӨӨ

2016-07-07  

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын алба, Эмнэлгийн туcламжийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан ард иргэддээ эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг өглөө.

Энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд 38 хэм хүртэл хэт халах бөгөөд үргэлжлүүлэн гурван өдөр үргэлжилсэн бороо орох тул эрүүл мэндийн эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүсэх тул мэргэжлийн байгууллагууд ийнхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.  

Мөн долоо, наймдугаар сард хэт халалт болох, дуу цахилгаантай аадар бороо орох, аянга цахилгаан буух, үер зэрэг аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлсээр байна.

Үндэсний баяр наадмын үеэр олон хоног амрахтай холбогдуулан иргэд гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах, санамсар болгоомжгүйн улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг. Иймээс наршилт, хоолны хордого, зам тээврийн ослоос сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэх тус бүртээ 5-6 зөвлөмж зөвлөгөөг боловсруулснаа танилцууллаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?