ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

2016-07-18  

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р багийн нутаг Муу хөөтийн Морины энгэр гэдэг газарт малын шүлхий өвчин гарлаа.

2016 оны 7-р сарын 16-нд Муу хөөтөөс хойш Морины энгэр гэдэг газарт нутаглаж буй Төв аймгийн Аргалант сумаас нүүж ирсэн Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Бямбасүрэн, Мандах нарын гурван өрхийн 140 үхрээс 21 үхэр өвчилсөн гэх мэдээллийг хүлээн авч 6 үхрээс өвчний дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлэхэд 18-ны өдөр урьдчилсан байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин гэсэн дүгнэлт гарсан байна.

Аймгийн Онцгой комисс 17,18-ны өдрүүдэд хоёр удаа хуралдсан бөгөөд Сүмбэр сумын Засаг дарга “Хорио цээрийн хязгаарлалт тогтоож, хяналтын пост байгуулах тухай” 07-р сарын 17 ны өдрийн А/85 дугаар захирамж гаргаж одоогийн байдлаар тус голомтыг бүслэн 4 пост гарган ажиллаж байна. Улсын мал үржлийн газраас 214,3 литр вакцин татан авч нийт 86632 толгой малд вакцин хийхээр ажлын 9 хэсэг гарч ажиллаж эхлээд байна. 

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГААС Д.УРАНЦЭНГЭЛ МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?