ХҮҮХЭД ТҮЛЭГДВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЙТЭН УСААР ШАВШ

2016-08-01  

Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж түлэгдэж байгаа хүүхдүүдийн насны байдлыг харахад 0-3 настнууд дийлэнх нь байна. Дөнгөж мөнхөж, хөлд орж орчноо таньж ядаж яваа бяцхан үрсээ халуун буцалсан усанд шалзалчихаад эдгээж эмчилж чадсангүй гэж эмч нараас буруу хайн суух эцэг эхчүүд олон байна. Хүүхдийн хөл гарт ойрхон тавьсан буцлам халуун цай, хоолонд хүүхэд түлэгдэхэд ядаж л анхны тусламж үзүүлэн арга хэмжээ авч чадахгүй түлэгдэлтийг улам гүнзгийрүүлэн хүндрүүлж байна. 

Хүүхэд түлэгдлээ гэхэд хамгийн түрүүнд тасалгааны температурт байгаа хүйтэн усаар шавшиж, цэвэр даавуугаар түлэгдсэн хэсгийг бооно. Үүний дараагаар түргэн тусламж  дууд. Та анхны тусламжийг цаг алдалгүй хүүхдэдээ үзүүлж чадвал түргэн тусламж  иртэл, эмнэлэгт хүртэл хүүхдийн түлэгдэл хүндрэх эрсдэлийг бууруулна. Эцэг эхчүүд дур мэдэн хүүхдийн түлэнхий хэсэгт саван түрхэх, цуу асгах, элсэн чихэр цацах зэрэг нь түлэгдсэн талбайг улам томруулж түлэгдлийн шархыг гүн үрэвсүүлэн хүндрүүлдэг гэдгийг эмч анхааруулж байна. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?