Харвони эмийг хэрэглэхэд таны анхаарах зүйлс

2016-01-16  

Элэгний С вирусийг 90 хувийн өндөр үр дүнтэй эмчлэх Харвоний эмийн эмчилгээ монголд эхлээд удаагүй байна. Эхний ээлжинд 1600 хүн эмчилгээнд хамрагдахаар болж шинжилгээнд хамрагдах иргэд цахим жороор сонгогдсон эмийн сангуудаас эмээ худалдан авч хэрэглэж эхлээд байна. Иргэд эмчлүүлэгчид Харвони эмийг хэрэглэхэд юуг анхаарал талаарх мэдээллийг хүргэж байна.

Харвони эмийг хэрэглэж байгаа өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтөнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтөнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтөнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа байгаа элэгний хатууралтай өвчтөн болон хепатитийн С вирусийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалт одоогоор байхгүй байна. Гэхдээ бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тунг зөвлөх боломжгүй.

Одоогийн байдлаар Харвони  эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна.

Харвони эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?