Хепатитийн с вирусын халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ ?

2016-01-19  

Хэрвээ та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй  гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирусийн халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлэн эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.

Хэрвээ та өөрөө хүсвэл нийслэл Улаанбаатар хот дахь дараах хувийн хэвшлийн эмнэлгийн сургалтад хамрагдсан эмч нарт хандан мөн эмчилгээнд хамрагдаж болно.

  • Элэг эмнэлэг
  • Ливерген
  • Интерферон
  • Интермед
  • Грандмед
  • Ачтан
  • Гурван гал
  • Дархан детект
  • Элэг төв
  • Сонгдо
  • Ринчендаваа эмнэлэг
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг

Эмнэлэгт зөвхөн эмчийн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийгдэж, эмчилгээний талаар зөвлөгөө өгч, хяналтыг тавих ба аливаа эмч, эмнэлэг хепатитийн С вируст халдварыг эмчлэх эмийг олгож, худалдахгүйг анхаарна уу !

Асуулт : Хепатитийн С вируст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?

Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавхи бүхий хүсэлт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хөндлөнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан. Эдгээр лабораторид вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийлгэсэн байх ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцаж байгаа.

Улаанбаатар хот дахь хепатитийн С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх лабораторийн жагсаалт

  • Халдварт өвчин судлалын төв 
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Грандмед
  • Гялс
  • Итгэл
  • Интермед
  • Мед-Аналитик
  • Онкоген
  • Сонгодо
  • Стандмед
  • Хаппи веритас
  • Элэг төв

Асуулт: Эмчилгээнд хамрагдахын тулд нэн тэргүүнд ямар шинжилгээг өгсөн байх ёстой вэ?

Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээ  өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.

Асуулт : Орон нутгийн иргэд шинжилгээнд яаж хамрагдах вэ?

Одоогоор аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийгдэхгүй байгаа тул иргэн Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгууд эрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж  бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?