2016 оны сонгуулийн дүн гарсан

2016-01-19  

               

                                                                                                                                                                         / Таамаг /

 

2016 оны УИХ-ын сонгуульд одоогийн эрх баригчид ялна. Энэ дүнг 2015 оны 12-р сарын сүүлийн өдрүүдэд УИХ-ын танхимд гаргасан гэж хэлж болно. Шинэ намын оролцоог хязгаарлах,саналын босгыг нь өндөрсгөж жижиг намыг “жийх”,  шинэ нэр дэвшигчийг ижил тэгш оролцох боломжийг боосон СОНГУУЛИЙН хуулийг хүч түрэн баталсан нь ингэж дүгнэх үндэслэл болж байгаа юм.

Улс төрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авах. Сүүлийн 3-н сонгууль дараалан (2004,2008, 2012) нийт 12 жил хамтран засгийн эрхийг барьсан АН, МАН 2020 он хүртэл засгийг удирдах тасалбараа дахиад л халаасаллаа. Түүхийг эргэн сөхвөл :

1992 -1996 = МАН (МАХН)            

1996 -2000 = АН                 

2000 -2004 = МАН (МАХН)              

2004 -2008 = МАН+АН                                                    

2008 -2012 = МАН+АН                   

2012 -2016 = АН+МАН+МАХН        

ЦААШИД Ч...

2016 он = АН+МАН+МАХН            

Нэг нам шиг болсон улс төрийн бүлэглэл улс орныг сүүлийн зургаан парламентийн хугацаанд буюу 24 жил удирдан ноёрхжээ. Эрх баригчид төрийн эрхэнд удахаараа дарангуйлагч болох аюул үүсдэг гэдэг. Сонгуулийн хуулийг өөрчлөх нь хэвийн үзэгдэл. Харин эрх баригчид өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн сонгуулийн хуулийг хүч түрэн баталснаараа тэгш эрх, шударга ёсыг үгүйсгэлээ.

 

Ц. Энхбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?