ЦАХИЛГААНААР АЖИЛЛАДАГ БҮХНЭЭ БҮРЭН САЛГАЖ АМАРЧ БАЙГААРАЙ !!!

2016-08-27  

Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа соронзон хэм нь хүний биеийн үндсэн долоон хүрднээс хүний үржихүйн хүрдийг шууд гэмтээдэг байна. Үржихүйн хүрд гэмтэх юм бол мэлмийн хүрдийг давхар гэмтээж толгой эргэж чих шуугих, хараа муудах, уур уцаар хүрэх, хүзүү сэрвээгээр хөших, цусны даралт ихдэх, нойр хулжих зэрэг зовиурууд гарна.

Ялангуяа гар утас, компьютер, зурагт радио зэргийг удаан харснаар хамгийн түрүүнд хүний биед байх шүүрэл ялгаруулдаг бүх булчирхайлаг эрхтнүүд (шүлсний булчирхай, гүйлсэн булчирхай, бамбай булчирхай, сэрээ булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч, төмсөг ) цочирч хямран өвчин болон цааш даамжирдаг байна.

Тиймээс та бүхэн ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгсээ аль болох бүрэн унтрааж байх нь өөрийгөө болон бусдыгаа соронзон долгионы хэт өндөр хэмэнд цохиулахгүй хамгаалах сайн арга болох нь. Онцын шаардлагагүй бол нэг дор олон цахилгаан хэрэгслийг залгахгүй байх мөн ажлын шаардлагаар өдөржин компьютер шагайн суусан бол хар цайгаар нүүрээ угаах, хэт ядарсан бол ваннтай усандаа хар цайны ханд хийж орох нь соронзон хордлогыг тайлах энгийн сайн арга юм байна.

Ажлаа эхлэхийн өмнө болон ажлын дундуур компьютерээ хаагаад өрөөндөө нойтон алчуурыг сэгсэрч агаарыг нь чийгшүүлбэл соронзон долгионд хордох нь бага болдог гэнэ. Ядахдаа л унтаж амарч байх үедээ толгойныхоо хажууд гар утсаа битгий тавьж байгаарай.

Сүүлийн үед цэцэрлэг, сургуулиуд ангидаа зурагт радио тавьж өдөржин хүүхдүүдэд кино үзүүлэх болсон нь хүүхдийг дээрх өвчинд өртөх суурь болж байна. Үүнийг эцэг эхчүүд сайтар анхаарвал зохино.

 

Эх сурвалж : www.facebook.com/MongolDomch

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
саруул:энэ чухал мэдэ байна. 2018-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?