ЦУСНЫ ЭРГЭЛТЭНД САЙН МОНГОЛ ЭМ ТАН

2016-08-28  

Өглөөний зовиур өдрийн шуухитнааг арилгах уламжлалт арга бидэнд байдаг.  Монголчууд зун, намрын улиралд бэлтгэж авдаг монгол эмийнхээ хүчээр, цус, цөсөө шингэлж, өвчнөө эмчилж, зовиур шаналгаа багатай байж урт насалдаг. Өмнөх дугаарт дурдсан сармис, сонгино, улаан лооль, хүрэн манжин, мөөг болон бусад жимс, ногоонд байх ид шид, эрдэс бодисыг сайтар  хадгалах эм бол монгол эм. Норовтүнтан, Манашатан, гурван үрийн танг буцалгаж борив тойгны шөлөөр даруулан ууж, дархлаагаа сайжруулахаас гадна, Задь5, Сорогзон, Марчин 13 тангуудаар зүрх судасны болон даралт ихсэх өвчнийг арилгаж, Гоюу, Сожид, Сэмбрүү, Бойчун гэх эмээр сэрүүдэх өвчнийг эмчилж, эмэгтэйчүүд, элэг цөсний эмчлэх олон төрлийн монгол эмнүүд байдаг.

Сүүлийн 20 жилийн турш монгол эмч нар Польш, Европын орнуудын хүмүүсийг монгол эмээр эмчилж, монгол эмийн хүчин чадал, ашиг тусыг судалсан судалгаатай ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд ихээхэн нэмэр хандив болж байгааг энд дурдахгүй өнгөрч чадсангүй. Манай эмч нар монгол эмнийхээ хүчин чадлыг мэдэж хэрэглэж байгаа ч монгол хүмүүс, өөрийн хэнэггүй, хайхрамжгүй, салан задгай мартамхай зангаасаа болоод эм уух, дэг жаяг алдагдах, монгол эмний мөн чанарыг мэдэхгүй, химийн эмийн үйлчлэх чанарт шүтсэн сэтгэлгээ нь эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлж, бүхий элэгний эмгэгшил, чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт, ихсээд байгааг анхаарах хэрэгтэй. Монгол эм бэлтгэлийн үйлдвэрт бэлтгэгдэж байгаа олон төрлийн монгол эм бидний зовиур шаналгаа, чилээрхэх өвчнөөс салахад тусална.

Бид монгол эмээ дээдлэн, зөв зохистой ууж хэрэглэснээр, цусны эргэлт, эд эрхтний цусан хангамж сайн байж цог золбоотой явах болно.

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Должиэ.:Шингүн8 юунд сайн бэ. 2022-02-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?