ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД “ШЭЭС ДАМЖУУЛАХ ЗАМ”

2016-08-30  

Шээс дамжуулах зам бие махбодийн цусны эргэлтийг зохицуулах чухал ач холбогдолтой.

Үндсэн үүрэг нь :

  1. Цусны урсгалаас бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гадагшлуулах
  2. Бие махбодийн электролитын, усны ба хүчил шүлтийн тэнцвэрийг хангах
  3. Артерийн даралтыг зохицуулдаг.

Шээс дамжуулах замд бөөр, шээлүүр, давсаг, түрүү булчирхай, (эрэгтэйчүүдэд) шээсний сүв орно.

Бөөр бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг ялгаруулах, усны тэнцвэрийг хангах зорилгоор цусыг шүүнэ.

Бөөрөнд шүүгдэж байгаа ихэнх шингэн ба давс нь буцаж цусанд шимэгдэж, үлдсэн хэсэг нь шээс болон гадагшилна.  Бөөрнөөс давсаг хүртэл шээс дамжуулах суваг шээлүүр нь 25 см орчим урт. Давсаг 750 мл шээс хуримтлуулах булчинлаг хөндийт эрхтэн. Түрүү булчирхай хэлбэр хэмжээ манжин хэлбэртэй давсагны доор байрлаж шээсний сувгийг дотуураа нэвтрүүлж, үрийн шингэнийг боловсруулж, үрийн сувагт урсган оруулдаг. Шээс, үрийн суваг ээлжлэн ажиллаж шээсний сүвээр шээс үрийн шингэнийг ялгаруулдаг онцлогтой.

Эрчүүдийн бэлэг эрхтний замаар дамжих халдвар, түрүү булчирхайн томрол, архаг үрэвсэл, шээсний гарцын саатал, бөөр шээс дамжуулах зам, бэлэг эрхтний тогтолцооны гаж хөгжлүүд, шээс задгайрах эмгэг, бөөр шээсний замд чулуу үүсэх, архаг дахилтат цистит, түрүү булчирхайн хорт хавдрын талаар зөвлөгөө өгөх болно. 

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?