ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД "ТҮРҮҮ БУЛЧИРХАЙ"

2016-08-31  

Түрүү булчирхай булчинлаг-булчирхайлаг эрхтэн. Давсагны доор байрлах ба хэлбэр хэмжээний хувьд каштан модны борогцоотой адил. Эрүүл нас бие гүйцсэн эрэгтэй хүний түрүү булчирхайн хэмжээ ойролцоогоор 20 гр хүрдэг.

Түрүү булчирхайн үүрэг :

  • Шүүрдэс ялгаралтын хэмжээг бүрдүүлнэ
  • Үрийн шингэний хүчиллэг байдлыг зохицуулна.
  • Үрийн шингэний зуурамтгай наалдацыг бүрдүүлнэ
  • Үрийн шингэнийг бүрдүүлэх орчин болж өгдөг
  • Ялгаруулах шүүрдэс дур тавилтын дараа үрийн шингэнийг шингэлж өгдөг

Үрийн шингэний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь түрүү булчирхайн өвөрмөц эсрэг биет PSA (ПСА) энэ нь дур тавилтын дараа үрийн шингэнийг шингэлэх нөхцөлийг бүрдүүлдэг зайлшгүй шаардлагатай эсрэг биет. Цусанд байгаа эсрэг биет PSA нь түрүү булчирхайн хавдрын маркер болдог.

Түрүү булчирхайн үйл ажиллагаа хэд хэдэн дааврын нөлөөгөөр зохицуулагдаж байдаг. Үүнд : андроген, тестострон эрчүүдийн бэлгийн даавар орно. Тестострон андрогентэй холбогдож андроген генийг идэвхжүүлнэ.

Түрүү булчирхайн үйл ажиллагаан сулрахад шээсний гарц удаашрах томрох, байдаг. Шээсний замын саатал, шээсээ барих давсгаа чинэрүүлэх давсагны булчин суларснаас, үрийн шингэний хүчиллэг байдал ихсэх, дур тавилтгүй байх зэрэг нөлөөлнө.

Түрүү булчирхай томорсноор давсгаа доороос нь түрж, шээсний сүвийг нарийсгах, давсагны ханыг зузааруулдаг. 50 дээш насны эрчүүдэд энэ шинж илэрдэг. 70-с дээш насны эрчүүдэд их тод илэрдэг. Энэ нь тестострон даавартай холбоотой. 40-50 насанд энэ дааврын хямралаас эрчүүдэд шээсний зам саатах, түрүү булчирхай томрох, дүлж шээх, дусагнах, ойрхон шээх, шөнө шээх зэрэг шинж илэрнэ.

Урьдчилан сэргийлэх

Үргэлж идэвхтэй, хөдөлгөөтэй амьдрал, бэлгийн замын халдвараас сэргийлэх, зовиур илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ эмчилгээг дор бүр хийлгэх хэрэгтэй.

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?