Хеликобактер пилорийг эрт оношилох бүрэн боломжтой боллоо. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд АШУҮИС-ийн цөм лаборторийг байгуулаад 1 жил болсон бөгөөд гадаад дотоодын санхүүжилттэй 10 гаруй эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлээд байна. Үүний нэг жишээ болон өнөөдөр АШУҮИС-ийн гарааны компаниуд болох “Мон Эйч Пи онош”, “Нано Мед” нээлтээ хийлээ. Энэ нь хеликобактер пилори нянгийн халдварыг эрт илрүүлэх лаборторийн цөм болно гэсэн зорилготой. Ингэснээр иргэд хеликобактер пилор нянг эрт үед нь оношлуулах боломжтойгоос гадна Монгол улсын анагаах ухааны салбарын судалгаа шинжилгээ, инноваци ажилд чанарын ахиц гаргахад голлох үүргийг гүйцэтгэх юм байна.
Сурвалжилсан : П. Оюунсүрэн