ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД “Бөөр, шээсний замд чулуу үүсэх”

2016-09-02  

Эрчүүдэд 65 наснаас дээш чулуу үүсэх магадлал өндөр байдаг. Мөн их суугаа ажилтай, шээс бага ялгардаг, хүнс, эмийн хэрэглээ (тиазид, салицилат, пробенецид, аллопурнолол чулуу үүсгэдэг), удамшлын, газар зүйн байрлалаас хамаарч бөөрний болон шээсний замд чулуу үүсдэг.

Чулууны байрлалаас хамаарч өвдөлт янз бүр бөөрний чулуутай бол бүсэлхийн өвдөлт цустай шээнэ. Шээлүүрийн дунд хэсэгт чулуутай бол маш хүчтэй хатгаж өвдөх, бүсэлхий, хэвлийн хэсгээр өвдөнө. Шээлүүрийн доод хэсэгт чулуутай бол хүчтэй өвдөлт бүсэлхий хэвлийн урд доод хэсэгт илэрч, ойр ойрхон шээмээр санагдана.

Оношлогоо хийлгэхэд арга зам

ЭХО, хэвлийн рентген зураг, бөөрний тодосгогчтой зураг, тодосгогчгүй КТ хийлгэх хэрэгтэй. Мөн урологийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

 

 

 ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?