Монголын хамгийн хүчирхэг, хамгийн нөлөө бүхий хүн З.Энхболд ингэж хэлсэн. Хэдэн сарын өмнө түүний хэлсэн үг өнөөдөр бүр жинтэй сонсогдож эхэллээ. Намаас баримтлах бодлогыг дэмжээч гэж урьд өмнөх намын дарга нарын адил улиглаагүй. Зөвхөн л дэмж, дэмжихгүй бол УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших, дараа нь томилгоо хийх үед бодлого эсэргүүцэгчидтэй тооцоо хийнэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Өнөөдөр болох ҮЗХ -ны хурлаар З.Энхболд намынхаа нягтралыг сайжруулж, өөрийнхөө байр суурийг улам бэхжүүлэх нь тодорхой гэж шинжээчид үзэж байна. Хоёрхон хоногийн өмнө намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг халаасалсан. Өчигдөр Сайханбилэгийг огцруулах албан тоотыг хүлээн авсан түүнд хийх улс төрийн олон нүүдэл бий.
Ц. Энхбат