Хамар битүүрээд байна? Гэхэд бид хамрын дусаалга аваад дусаачих гэдэг зөвлөгөөг нэгэндээ их өгдөг. Нэг үгээр бид эмчийн заавар зөвлөгөө авалгүйгээр дур мэдэн хамрын дусаалга хэрэглэчихдэг. Гэтэл хамрын дусаалгыг дур мэдэн удаан хугацаагаар хэрэглэх нь хамар улам битүүрэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл дусаалгаа хэрэглэхгүй л бол хамар байнгын битүү зовиуртай байна гэсэн үг. Тиймээс хамар битүүрч байвал мэргэжлийн эмчид хандаж өөрт тохирсон хамрын дусаалгыг эмчийн зааврын дагуу хэрэглэхийг манай сайтын зүгээс уншигчиддаа зөвлөж байна.