Б.УУГАНХҮҮ ПАРАЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО

2016-09-09  

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрлөөр эхэллээ. Энэ төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азербайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо.

Түүнд дөрвөн секунд хангалттай байлаа. Азербайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх юм. Монгол улс Паралимпийн жүдо бөхийн төрлөөс анхны медалиа ийнхүү авлаа.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?