Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Химийн бодисыг тээвэрлэх явцдаа гээгдүүлсэн байжээ

2016-01-21  

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас МСҮТ -ийг хамгаалалтанд авч хорио цээрийн дэглэм тогтоожээ. Сүхбаатар аймгийн МСҮТ -ийн оюутан химийн бодист хордсон явдал 2-р сарын 19-ны орой 21 цагийн орчимд болжээ. Тухайн өдрийн 14 цагийн үед МСҮТ-ийн 2 оюутан " Дөрвөлж " компанийн орчмоос савтай бодис олж түүнийгээ ангидаа авчирч цацаж тогложээ. Тухайн ангид 19 хүүхэд байсан бөгөөд орой нь 21 цагийн орчим 15 настай эмэгтэй М. гэгч бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар гэсэн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ангийн бүх хүүхдийг шинжилгээнд хамруулахад дээрх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байжээ. Хордсон нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, одоогийн байдлаар эмчилгээ хийлгэснээр, бие нь дээрджээ. МХГ-ын улсын байцаагч тухайн бодисыг шинжлүүлэхээр УБ хот руу авч явжээ. Хариу хараахан гараагүй байна. Сүхбаатар аймгийн ОБГ-аас МСҮТ-ийг хамгаалалтанд авч хорио цээрийн дэглэм тогтоож, сургалтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Тухайн бодисыг "Дөрвөлж" компани тээвэрлэх явцдаа хаясан байжээ. Натри гидроксид гэдэг бодис мөн байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг байна.

 

 

Сурвалжилсан : Л. Гантуяа

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?