ХҮН НАМ БА ФЭНГШҮ ГАНБААТАРЫН МӨРӨӨДӨЛД ЦЭГ ТАВЬЖЭЭ

2016-01-22  

Ганбаатарын хувьд 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг авах, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Монгол улсын ерөнхийлөгч болно гэдгээ зарлалаа. Ганбаатар өөрийн байгуулсан ХҮН НАМ-ын даргаар сонгогдож, тамгаа хүлээн авахдаа ингэж хэлсэн. Тэр хүн дэндүү эрдэж, дэндүү эртдэж байна. Түүнийг шинээр баталсан сонгуулийн хуулиа сайн унш гэж хэлмээр байна. Ялангуяа, УИХ-ын сонгуульд сүүлийн 3 жил ТОГТМОЛ үйл ажиллагаа явуулсан улс төрийн нам оролцоно гэдэг үгийн утгыг тайл гэж хэлье. Энэ бол улсад бүртгүүлээд 3 жил болсон намыг оролцож болно гэсэн үг огт биш гэж би хувьдаа ойлгож байна. Улс төрийн намын гол зорилго нь засгийн эрхийг авахад л оршдог. Тэгэхээр сүүлийн 3 жилийн хугацаанд улс оронд өрнөсөн шат шатны сонгуульд ХҮН НАМ яаж оролцсон юм бэ? Хаана байсан юм бэ? Хамгийн сүүлд, Багануур, Налайх дүүрэгт болсон орон нутгийн сонгуульд ХҮН НАМ-ын сураг ч гараагүй. Улс төрийн намын тогтмол үйл ажиллагаа бол тайлан бүртгэл биш, сонгуульд үзэлцэх, эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Тэгэхээр, Ганбаатар та, өөрөө ард нь байсан ХҮН НАМ-аа сонгуульд оролцох эрхийг нь хаасан хуулийг батлалцсан юм биш үү. Энэ өнцгөөс шүүвэл, ХҮН НАМ энэ удаагийн сонгуулийг өнжих бүрэн магадлалтай. Хэрвээ өнжсөн тохиолдолд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцох эрхээ давхар хаалгалаа гэсэн үг. Та өөрийнхөө мөрөөдөлд цэг тавьсан ийм л хууль баталжээ.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?