Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮТЭЭЛЧ ХАНДИВ

2016-01-22  

  Дархан-Уул аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Х.Батбаяр хотынхоо тохижолтонд хувь нэмрээ оруулж, орон сууцны 16 давхар байрны оршин суугч иргэдийн амар тайван тав тухтай амьдралыг нь хангахад туслан, хувиасаа 6 сая төгрөг гаргаж иж бүрэн 20 камерийн хяналтын систем суурилуулснаа хүлээлгэн өглөө.

Ашиглалтанд ороод дөчин жил болсон Дархан хотын хамгийн өндөр энэ барилгын камержуулалтын ажил дуусч нээлтэнд нь, аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ирж оролцон нэг төлөөлөгчийнхөө санаачилсан ажлыг үзэж танилцан, хотын иргэдийн өмнөөс талархал илэрхийлэв. Энэ хуучин  байрыг гадна дотноос нь бүрэн хяналттай болгосноор оршин суугчид орой үдэш амар тайван орж гарах боломжтой болж, цахилгаан шатны хэвийн ажиллагаа хангагдахад тусалжээ. Байрны давхар бүрт мөн гадна талын  дөрвөн  буланд зоосон нийт 20 камерын хяналт нь 24 цагийн байнгын ажиллагаатай учраас эндхийн багийн удирдлага, Сууц Өмчлөгчдийн Холбоо, Цагдаагийн хэлтэс техник төхөөрөмжийн  ашиглалтыг нь бүрэн хариуцаж ажиллах үүрэг хүлээлээ. 

 

БЭЛТГЭСЭН : Ө. РАГЧААСҮРЭН

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?