МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БУУРСААР...

2016-01-23  

Швейцарын Давост жил бүр болдог уулзалтыг зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форумаас өнгөрсөн оны эцсээр дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргаж, нийтэд хүргэсэн билээ. Энэхүү “ The Global Competitiveness Report, 2015–2016 ” тайлангаар  Монгол Улс дэлхийн 140 орноос 104-р байр эзэлсэн дүн гарсан.

2014–2015 оны байдлаар өрсөлдөгч чадварын ерөнхий индексээр дэлхийн 144 орноос 98–р байранд байсан Монгол Улс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, 2015–2016 ”-ны дүнгээр арагшаа 6 байраар ухарчээ. Монгол Улс 2005-2006 оны тайлангаар дэлхийн 117 орноос энэхүү индексээрээ 90–р байр эзэлж байсантай харьцуулахад нэлээд ухарчээ. Өрсөлдөх чадварын ерөнхий индексыг  3 бүлэг 12 үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Монгол Улсын авсан оноог доорх хүснэгтэд өмнөх онтой нь зэрэгцүүлэн харуулав.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг доошлуулж,  хойш нь чангааж байгаа үзүүлэлтүүдийг улаан өнгөөр тодрууллаа. Үүнийг доор харуулав.

Тухайлбал, Монгол улсын ерөнхий индекс 104 байхад макро эдийн засгийн орчноороо  нөгөө 140 орны дотроо 133 буюу сүүлээсээ 7 дахь байранд орж байна. Санхүүгийн зах зээлийн хөгжил Монгол улсын өрсөлдөх чадварыг ихээхэн хойш татах нь ойлгожтой. Энэ үзүүлэлтүүд нь урт хугацаанд монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд зайлшгүй харгалзан үзэж, сайжруулахаар тусгагдсан байх ёстой гэсэн үг юм.

/Эх үүсвэр: World Economic Forum,“ The Global Competitiveness Report, 2015–2016”/

 

БЭЛТГЭСЭН : Б. БАТМӨНХ МУИС-ИЙН ШУ-НЫ СУРГУУЛИЙН

                      ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХМИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?