ЭРЧҮҮДЭЭС ҮҮДЭЛТЭЙ “ ҮРГҮЙДЭЛ ”

2016-01-23  

Эрчүүдийн гэх тодотголтой цөөхөн эмнэлгүүдийн нэг “Бум-энэрэл” эрэгтэйчүүдийн эмнэлгийн Их эмч Д.Ганзоригтой эрчүүдийн эрүүл мэндийн талаар цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдож буй эмгэгийн талаар ярихгүй юу?

Сүүлийн үед эрчүүдийн хувьд түүнчлэн залуу гэр бүлийн дунд үргүйдэл ихсэх боллоо. Тиймээс үргүйдлийн талаар товчхон зөвлөхөд : Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг  байна. Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ.

-Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдралын хэв маяг, сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний анзаардаггүй өдөр тутмын олон хүчин зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ.

Түр зуурын буюу амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх : Хавдар төмсөг, түрүү булчирхайн хавдруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдрын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.

Халдвар : БЗДХ, заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээс эр эс гадагшлах боломжгүй үед.

Гахайн хавдар : Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсөг хамарсан халдварын үед

Түрүү булчирхайн үрэвсэл : Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас

Гэмтэл: Хоёр буюу нэг талын төмсөг өөрийн хальсыг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед дархлалын эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсоны улмаас

Зарим удамшлын хам шинжүүдийн үед : Биеийн болон сэтгэл санааны ачааллын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.

Сэтгэл санааны дарамт /стресс/ : Стресс нь бэлгийн дааврын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно.

Бэлгийн сулрал :  Цагаас өмнө дур тавих, сэтгэл санааны асуудлууд нь 1-ийн тохиолдлын үргүйдэлд хүргэнэ.

Төмсөгийг халуун орчинд байлгах : Өндөр халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ.

Архи : Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааврын солилцоонд оролцож, төмсийг хатингаршуулах талтай.

Тамхи : Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг.

Таргалалт : Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. 2006 оны тархвар зүйн судалгаанд  биеийн жин 10 кг-аар нэмэгдэх нь үр тогтох магадлалыг 10-иар бууруулна гэсэн байдаг .

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм.

-Эрэгтэйчүүдийн үргүйдлийг ямар шинжилгээгээр оношлодог вэ?

 Эрэгтэй хүний үргүйдлийг үрийн шингэн, гормоны шинжилгээ болон багажийн шинжилгээгээр оношлоно. Үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрч эмч гол анхаарлаа хааш нь хандуулах вэ ?  гэдэг нь тодордог.

-Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ яаж өгөх вэ?

Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ өгөхдөө үр тогтоох чадвараа үнэлүүлэх зорилгоор өгч байгаа бол өгөхөөсөө өмнө багадаа 3 хоног ихдээ 6 хоног үрийн шингэнээ ямар нэгэн хэлбэрээр гадагшлуулаагүй (буюу 3-аас 4 хоног) байна. Харин Түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар булчирхай, үрийн цэврүү булчирхайнуудын үйл ажиллагааг үнэлүүлэх болон БЗХӨ-ийг илрүүлэх зорилгоор шинжилгээ өгөх гэж байгаа бол шээхгүй ирж өгөхөд болно.

-Эрэгтэй хүн үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр оношийн ямар ач холбогдолтой байдаг вэ?

1. Үр тогтоох чадварыг үнэлэх буюу үрийн шингэний өнгө, РН, суналт, зуурамтгай байдал, 1мл үрийн шингэнд агуулгадах эр бэлгийн эсийн тоо, эр бэлгийн эсийн хөдлөх чадвар, гэх мэт үзүүлэлтүүдийг үздэг.

2. Түрүү булчирхай, төмсөг ,төмсөгний дайвар булчирхай, үрийн цэврүү булчирхайнуудын үйл ажиллагаа болон үрэвслийг үнэлэх буюу амилойд бие, лецитиний мөхлөг, лейкоцит гэх мэт үзүүлэлтүүдийг үздэг.

3. БЗХӨ-ийг мөн үрийн шингэнээс оношилно.

-Эрчүүд эрүүл мэнддээ анхаарч, эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах нь хэр элбэг байдаг вэ?

Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь бага байгаа яагаад гэвэл ичих, санаа зовох, хэнэггүй зангаасаа болж бага хандаж байна. Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Мөн эрэгтэйчүүдийн онцлог эрхтний өвчнүүдийн шинж тэмдэг бүдэг илэрдэг. Иймд эрчүүд маань эмнэлэгт хандах хандлага нь муу байдгаас аливаа өвчнийг хүндэрч архагшсан хойно эмнэлэгт ханддаг. Хүндэрч архагшсан өвчнийг эмчлэхэд цаг хугацаа, мөнгө их ордог. Иймд ямар нэгэн шинж тэмдэг бүдэг илэрсэн үед эмнэлэгт хандаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа танай сайтын уншигчдад эрүүл энхийг хүсье.

 

БЭЛТГЭСЭН : Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?