АРХАГ ХАНИАЛГАЛТААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2016-01-23  

Архаг ханиалгалт гэдэг нь найман долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар шалтгаан тодорхой бус ханиалгахыг хэлнэ. Ханиалгалт нь хамгаалах урвал гэж ойлгож болно. Архаг ханиалгалтын гурван шалтгаан байдаг. Үүнд :

 1. Хамар ба дайвар хөндийн үрэвсэлт болон харшлын өвчний үед хамраас ялгадас доош урсан төвөнхийг цочроосноос

2. Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед 41 хувь хүртэл архаг ханиалгалтыг үүсгэнэ

3. Астма болон амьсгалын харшил 21 хувь хүртэл архаг ханиалгалтыг үүсгэдэг байна.

Архаг ханиалгалтаас сэргийлэхийн тулд уншигч таньд дээрх гурван шалтгаан байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Мөн харшилаас зайлсхийж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж хоолоо тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНЧИМЭГ "ТӨГС СОНСГОЛОН" ЧИХ ХАМАР ХООЛОЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ,                                     КЛИНИКИЙН ПРОФЕССОР, АУ-НЫ МАГИСТР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?