ИЗНН-ЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ ЭНЭ САРЫН 23-НД БОЛЖ ӨНГӨРЧЭЭ

2016-01-25  

ИЗНН-ын үндэсний хорооны хурал 1 сарын 23-нд 10 цагаас Улаанбаатар-Эрдэм Оюу сургуулийн зааланд болж өнгөрчээ. Хуралд 100 гаруй гишүүд оролцсон байна.  Энэ талаар бид мэдээлэл авахаар ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн А. Баярхүүтэй ярилцлаа :
 

-Манай сайтад хүрэлцэн ирсэнд баярлалаа.Танай намын Үндэсний хорооны хурлаар юу авч хэлэлцэв хурал хэр болсон бэ

Хурлаар бид дарга нарын ажлын тайланг сонссон. Мөн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян жилийн ажлаа тайлагнасан. Заалнаас намын ажлыг хариуцлагатай хийхийг шаардсан санал тавьсан. Тэрээр 30 гаруй сая төгрөгийн өрөнд намаа оруулсан байгаа юм. Түүнийгээ тайлбарлахдаа 24 саяыг намын байрны түрээс 1.6 сая төгрөгийн ажилчдын хэдэн сарын цалинг одоо болтол өгөөгүй гэсэн тайлбарыг тавьж байсан. Өмнөх намын дарга нар хэзээ ч намаа ийм хэмжээний өрөнд оруулж байгаагүй юм. Үүнээс болж гишүүд ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Б.Хүдэр-Ян даргыг шүүмжилсэн. Ингээд хариуцлага тооцъё гэж үзээд манай намын дарга Ц.Ганхуяг дүрмээ зөрчин илээр санал хураалт явуулж, нийт саналын 60 хувь нь хэлэлцье гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс болж бөөн асуудал гарч С.Оюун дарга саналаа буцааж татах хэмжээнд хүрч асуудлаа хойшлуулсан даа. 
 

- Хурлаар өөр юу авч хэлэлцсэн бэ ?

Ерөнхийдөө намын бүтэц зохион байгуулалтын асуудлаар үргэлжлүүлэн хуралдсан.

- Ирэх сонгуульд яаж оролцох тухайгаа ярилцсан уу ?

Тэр талаар ярилцаагүй.

- Ардчилсан намтай цаашид яаж ажиллах талаар ярилцсан уу

Манай намд албан ёсоор АН санал тавиагүй байгаа учраас энэ талаар эргэн ярилцахаар болсон.Тэгэхдээ олонхи гишүүд АН-тай нэгдэхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Миний сонссоноор бол АН зүгээс МАХН нэгдэх тухай тохироо хийж байгаа. Өмнө нь ерөнхий сайд байсан Н. Алтанхуяг МАХН-тай эвсэхээр гэрээ гарын үсэг зурснаар огцорсон болохоор энэ удаад З. Энхболд дарга ИЗНН болон МҮАН нэгдэнэ гэсэн байдлаар асуудлын өнгийг нь хувиргаж орж байгаа юм шиг байна лээ. Манайд бол 10 хувийн ҮЗХ-ийн квот буюу 23 ҮЗХ гишүүн 5 тойрогт нэр дэвших эрх өгнө гэсэн аман тохироо өгсөн. Ер нь бол цаасан дээр буусан юм алга байна. Харин хэсэг гишүүд ХҮН НАМ-тай нэгдвэл яасан юм бэ гэсэн байр суурь илэрхийлж байсан. Зарим нэг гишүүд шинэ намтай нэгдэх нь илүү ажил юм биш үү гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхийдөө ийм зүйлийн тухай л ярилцаж хурал өндөрлөсөн дөө.

- Дараагийн хурлын тов гарсан уу ?

Сарын дараа хуралдахаар товлосон байгаа.

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа

Баярлалаа

 

БЭЛТГЭСЭН : Ц. ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?