ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХ, МАНЛАЙЛАХ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛДЭНЭ

2016-09-28  

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, “ЭВИЙН ХЭРЭМ” үндэсний хөдөлгөөний тэргүүн, “ГЛОБАЛ УДИРДАГЧ” дээд сургуулийн Бодлогын зөвлөх Нацагийн Удвалтай ярилцлаа

Сайхан намаржиж байна уу? Сонгуулиас хойш чимээгүй болсон. Хаана ямар ажил хийгээд яваад байна.

  • “ЭВ СУДАР” ынхаа хураангүйг олон түмэндээ хүргэх ажлаа хийгээд хирдээ завгүй явна. Монгол хүн бүрд хүргэх зорилготой. Хувийн эрх ашиг, бүлэглэлийн эрх ашиг, улс төрийн эрх ашигт идэгдээд монголчууд бид яаж хуваагдаж бутарч болох вэ тэр хэмжээнд задарч байна. Ийм байдлаар цаашаа удаан явбал үндэсний эрх ашигт хохиролтой. Үр хүүхдийн ирээдүйд ч халгаатай болох нь ээ. Талцаж хуваагдсан, тарж бутарсан, үндэсний баялгийн хуваарилалт шударга бус хуваарилалт зэргээс болж улс орон маань уруудаж, доройтож байгаа өнөө цагт бидэнд үндэсний эв нэгдэл хэрэгтэй байна. 

Үндэсний эв нэгдэл гэж юу вэ? “ЭВ СУДАР” гэхээр эв нэгдлийн тухай ном уу?

  • Үндэсний эв нэгдэл нь үгсэж хуйвалдаж, урваж шарваж, барьцаалагдаж, болохгүй, бүтэхгүй бүхэнтэй бүгдээрээ эвлэрэхийн нэр биш юм. Харин эх орны тусгаар тогтнол, аюулгүй оршихуй, газар шороо, ард түмний амгалан амьдрал, шударга ёс зэрэг монгол хүн бүрийн амьдрал хувь заяанд хамаатай нийтлэг эрх ашиг, үнэт зүйл дээрээ эв санаагаа нэгтгэх тухай асуудал юм. Эв судар нь хүн өөрөө өөртэйгээ, гэр бүлдээ, ураг удам, олон түмэнтэйгээ, нутаг усандаа, улс орондоо хэрхэн эв нэгдлийг бий болгох тухай арга, аргачлалыг багтаасан үзэл онолын хураангүйг багтаасан ном юм. Эцсийн дүндээ монголчууд бид эвийн хүчээр эх орноо аврах тухай юм.

Үндэсний эв нэгдлийг бий болгоход хэцүү байх аа. Таны бодлоор?

  • Амар биш ээ. Үндэсний эв нэгдлийг улс төрийн аргаар бий болгох боломж туйлын хязгаарлагдмал байна. Харин түүнийг олон түмнээ ухуулан сэнхрүүлэх, боловсруулж гэгээрүүлэх замаар л бий болгох боломжтой юм байна. Энэ аргыг л сонгож аваад байна. Одоо эв нэгдлийн цуврал лекцүүдээ олон түмэндээ хүргэх ажилдаа орлоо.

Та “ГЛОБАЛ УДИРДАГЧ” дээд сургуульд Бодлогын зөвлөх хийж байгаа гэл үү?

  • Санал ирээд би дуртайяа зөвшөөрсөн. Учир нь энэ сургуулийн Алсын хараа, зорилго, зорилт нь тодорхой. Анагаах, сувилахуй, бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн  чиглэлээр оюутан сургадаг. Бусад сургуулиудад тэр болгон болгон байдаггүй хувь хүний хөгжил,  манлайлал, анагаахын, сувилахуйн болон бизнесийн англи хэлний хичээлүүдтэй, мэргэжлийн хичээлүүдээс гадна  даяаршлын сэтгэл зүй, физиологи, газар зүй, улс төр, антропологийн хичээлүүдтэй. Сургалтын агуулгын хувьд тухайн мэргэжлийн зайлшгүй шаардлагатай мэдэх, сурах, чадах сэдвийг агуулсан, илүү дутуу хэрэггүй мэдээлэл өгч цаг үрэхгүй, оновчтойгоороо давуу талтай. Мөн гадаад орнуудад оюутан солилцох болон дадлага хийх хөтөлбөртэй

“ГЛОБАЛ УДИРДАГЧ” дээд сургуулийг төгсөгчид бусад сургуулийн ижил мэргэжлээр төгсөгчдөөс юугаараа илүү байна гэж үзэж байна вэ?

  • Төгссөн эмч, сувилагч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд нь Монголдоо ажиллах болбол мэргэжлээрээ манлайлагч нь байх, улмаар өөрийн бизнесээ бий болгох, хөгжүүлэх бүрэн чадвартай, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд, олон улсын байгууллагуудад ажиллах хэмжээний чадавхитай мэргэжилтнүүд гарна. Мөн судалгаа шинжилгээний арга барил эзэмшинэ.

Дотооддоо ажиллах болбол гэдэг нь бас гадаадад ажиллах боломжийн мэргэжилтэн бэлдэнэ гэсэн үг үү?

  • Гадаадад мэргэжлээрээ ажиллахын тулд англи хэлний TOFFIL ийн шалгалтыг өгч тэнцсэн байх ёстой. Нөгөө талаар мэргэжлийн хувьд ажиллах орны мэргэжлийн шалгалтанд тэнцсэн байх шаардлагатай. Тийм учраас энэ сургуулийг төгсөгчид TOFFIL ийн шалгалтанд тэнцэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй, бас гадаад оронд мэргэжлээрээ ажиллах хэмжээний бэлтгэгдсэн байх шаардлагатай болно. “ГЛОБАЛ УДИРДАГЧ” дээд сургууль төгсөгчдөд энэ хэмжээний мэдлэгийг олгоно

Эмч сувилагч нар гадаадад ажиллах хэмжээний боловсон хүчний хангамж сайтай юм уу манайх ?

  • Манайд их олон сургууль хангалттай тооны эмч сувилагч бэлдэж байна. Хүрэлцээтэй. Цалин бага, ажил хүнд, хариуцлага өндөр болохоор эмч сувилагчид ажлын байрны стресс ихтэй. Амьдрал сайнгүй байдаг. Тэдний хөдөлмөрийн бодит үнэлэмж нь эмч хүн сард дунджаар 2,5 сая төгрөгийн, сувилагч хүн 1,5 сая төгрөгийн ажил хийж байгаа нь бидний үед хийсэн судалгаагаар гарсан. Мэдээж сайн цалинг хүн бүр л хүснэ.

 

Ярилцсан сэтгүүлч С.Төгөл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?