"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" ЗОХИОЛ ХҮҮХДҮҮДИЙН ШИРЭЭНИЙ НОМ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

2016-01-28  

Control.mn сайтын энэ удаагийн зочин зураач Р.Батцэнгэл. Зураач Р.Батцэнгэлийн "Монголын нууц товчоо" номыг зурган өгүүлэмжээр гаргасан нь бидний сонирхлыг татлаа. Багадаа тэрээр "Монголын нууц товчоо " зохиолыг уншсанаасаа хойш зурах хүсэл эрмэлзэл төрсөн хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.

- Яагаад заавал "Монголын нууц товчоо"-г сонгов. Түүхэн сэдвээр бүтээсэн зохиол бишгүй л бий шүү дээ?

Бага наснаас үүдэлтэй гэх үү дээ. 3-р ангидаа анх "Монголын нууц товчоог" уншсанаас хойш л сонирхож эхэлсэн. Маш гайхамшигтай мэдрэмж тэр үед төрсөн. Тэр мэдрэмжээрээ зураг зурах хүсэл төрж байнга л зурж эхэлсэн дээ. Түүнээс хойш л зурсаар өдий хүрлээ. Голлон "Монголын нууц товчоо"-г зурдаг. Зурсан жилээ бодвол нийт 29 дэх жилдээ зурж байна. 

- Энэ зурган номоо хэзээнээс гаргахаар шийдсэн бэ ? 

Би хоёр найзтайгаа 2001 онд Чингис хааны ойд зориулан үзэсгэлэн гаргасан юм. Энэ үзэсгэлэн маань мөн л "Монголын нууц товчоо"-той холбоотой байж таарсан. Энэ үзэсгэлэнгийн  дараа хийсэн ажлаа олон хүнд хүртээмжтэй болгох хэрэгтэй юм байна гэсэн санаа анх төрсөн.  Ном байвал зүгээр юм байна гэж бодсон. Номоороо дамжуулж олон хүнд хийсэн ажлаа хүргэх юм байна гэж үзээд номоо гаргахаар шийдсэн нь энэ. "Монголын Нууц Товчоо" дан текст хэлбэрээр байдаг болохоор зурагтай байвал хүнд харахаас эхлээд төсөөлөн бодоход ч сэтгэлд ойр санагдсан гэх үү дээ. Тэгээд л номоо гаргасан юм.

Ингээд "Монголын нууц товчоо түгээмэл эх'' нэртэй 3 цуврал ном гаргахаар төлөвлөсөн. Эхний 2 цуврал уншигчдад хүрсэн. 2008 онд эхлүүлсэн ажил маань 8 дахь жилийн ойн дээрээ өндөрлөх гэж байна. Сая шинэ жилээр нэг залуу миний гаргасан номыг аваад дүүдээ бэлэглэсэн байна л даа. Саяхан нөгөө залуутай уулзсан чинь дүү нь номыг маань 20 -иод хоногийн дотор 7 удаа уншсан гэж хэлж байна лээ.  Энэнээс харахад эхний 2 дэвтэр маань үр дүнгээ өгч байгаад сэтгэл хангалуун байна. Одоо удахгүй 3 дахь дэвтэр маань гарахад бэлэн болоод байгаа. Зөвлөхүүд маань үзээд засвар ороод явж байгаа. Цагаан сарын дараа хэвлэгдэх байх.


- Номыг гаргахад та ямар материал ашигласан бэ ? Мэдээж та судалгаа гаргасан байх, судалгааг гаргахдаа ямар хүмүүстэй хамтарч ажиллав ? 

Номондоо түүх, археологи, шинжлэх ухааны ололттой шинэ зүйлсийг одоо ч гэсэн ашиглаад оруулаад явж байгаа. Ер нь бол номон дээр гарсан жижиг хэрэглэлүүд, дээл хувцас, нум саадаг гэх мэт зүйлс бүгд л судалгааны үндсэн дээр гарсан. Номын зөвлөхөөр доктор профессор, архелогич Д.Эрдэнэбаатар мөн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор профессор С.Цолмон, түүхийн хүрээлэнгийн дундад зууны тасгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор профессор А. Пунцаг нар ажилласан. 

- Taны цаашдын төлөвлөгөө ?

Монголын нууц товчоогоос сэдэвлэсэн " Чингис хаан " бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа энэ ажлаа дуусгана. Мөн "Их монголын туульс" ТВ-ийн олон ангит хүүхэлдэйн кинонуудыг цувралаар хүргэхээр шамдаж байна. Энэ ажил маань монгол хүүхдүүдийг монгол хүн болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн ажил болно гэж итгэж байна 

- CONTROL.MN-д зочилсон танд баярлалаа.  Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.

Баярлалаа

ЯРИЛЦСАН : Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaya:Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Амжилт 2016-08-21
бага байна:Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг до****аар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бага байна Монголоос 2017-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?