БИЕИЙН ДАРХЛААГАА САЙЖРУУЛЖ ХАНИАД ТОМУУНААС СЭРГИЙЛЦГЭЭЕ

2016-01-28  

Өвлийн улиралд хоол хүнсэндээ сармис, тараг, тахианы ба ясны зутан шөл, бууцай, цэцэгт байцаа, жүржийн төрлийн жимс, тарвас, шанцай, мөөгийг түлхүү хэрэглэх нь биеийн дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэхэд тустай... Тухайлбал :

Сармис : Хэдий хурц үнэртэй боловч хүний дархлааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулахад тустай хүнс

Тараг : Дархлалын системийг нэмэгдүүлдэг пробиотик бодис агуулсан байдаг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг тул өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь илүү үр дүнтэй

Ясны шөл : Фосфор, Хүхэр, Магни гэсэн эрдэс бодисоор баялаг. Долоо хоногт 3-аас дээш удаа хэрэглэх нь биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Хэрэв мах иддэггүй бол ногоотой шөл хэрэглээрэй.

Бууцай : Кали, Магни болон витамин С өндөр тунгаар агуулсан ургамал. Өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Броккли : Хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй мөн  2 дахин илүү дархлааг дэмждэг ногоо юм.

Жүрж : Маш их хэмжээний витамин С агуулдаг. 

Тарвас : Витамин С болон А өндөр тунгаар агуулдаг, халдварыг багасгаж үрэвслийг намдаадаг ач тустай жимс

Мөөг : Цайр, витамин Д агуулсан цөөн хүнсний ногооны нэг юм. Хорт хавдрын вирусыг бууруулдаг нянг устгах үйлчилгээ үзүүлдэг.

 

Эх сурвалж : http://dailym.ai/1MQXhxx via @MailOnline


 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?