ИРГЭДЭД ӨВЧЛӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

2016-10-08  

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нотолгоонд суурилсан мэдээлэл, зөвлөмжийг хүргэхийг зорин ажилладаг. Тус өдөрлөгөөр иргэдэд Эрүүл мэндийг дэмжих – эхэд ээлтэй өрөөний үйл ажиллагаа, эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө, зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний талаар зөвлөгөө өгч, ясны сийрэгжилт, цусны даралт, биеийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох багажаар үнэ төлбөргүй үзлэг хийж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд, эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага, брошур, ном товхимол зэрэг мэдээлэл сурталчилгааны материалаар үзэсгэлэн гаргасан юм.

НЭМХ-ийн 2013 оны судалгаагаар судалгаанд оролцсон нийт хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 19,7 хувь нь таргалалттай, 22,3 хувь нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэл бүлэгт багтаж байгааг тогтоосон.

Түүнчлэн 61,9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн 49,1 хувь нь тамхи татдаг, эмэгтэйчүүдийн 5,3 хувь нь тамхи тус тус татдаг байна. Эдгээр эрсдлүүд нь хүн амд халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг илтгэх бөгөөд хүн амын тэргүүлэх таван өвчлөлийн тоог нэмэгдүүлэхэд шууд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд гэж хэлж болно.

Тэргүүлэх таван өвчлөлд зүрх судас, амьсгалын замын өвчлөл, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөлүүд ордог. Тиймээс эрүүл амьдралын зөв хэвшлийг олон нийтэд тасралтгүй сурталчлан, тайлбарлан таниулж, буруу хэвшлийг өөрчлөх шаардлага зайлшгүй тулгараад буй. Тиймээс хүрээлэнгээс доорхи зөвлөмжийг өглөө.

Үүнд :

1. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх

2. Урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа хамрагдах

3. Өглөөний цайгаа тогтмол уух

4. Өдөрт дор 30 минут алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх

5. 14 хоногт 1 удаа ууланд авирах

6. Архи тамхины хэрэглээгээ багасгах

7. Өөх тостой хоол, түргэн хоолноос татгалзаж

8. Давс чихрийн хэмжээг багасгах

9. Цусны даралтаа тогтмол хянах

10. Уур бухимдлаа барьж, стресстэхгүй байхыг зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?