МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ НЬ ГАНХАН САВЛАЖ, ЭДИЙН ЗАСАГ НЬ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ БАЙНА

2016-01-29  

САЙХАНБИЛЭГИЙН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ХЭН, ЮУ ГЭЖ ХЭЛЭВ ?

 

 УИХ -ын гишүүн Д. Лүндээжанцан : 

Энэ онд монголчууд бондынхоо хүүгийн хүү болох 900 гаруй тэрбум төгрөгийг төлөх ёстой. Яаж үүнийг төлөх вэ ? 

 

 

 

 

УИХ -ын гишүүн, Аж үйлдвэрлэлийн сайд Ж. Эрдэнэбат :  

Монголд ганцхан гарц байна. Энэ бол Оюутолгой. Оюутолгойгүйгээр Монгол улсын дараагийн 4 жил байтугай, дараагийн 4 сарыг ч төсөөлөхгүй байна.

 

 

 

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан :  

Монгол улсын төсвийн алдагдал тоогоо алдсан. Эдийн засаг тамир тэнхээгээ алдсан. Хүнээр зүйрлэвэл, бүх цусаа соруулсан мэт болжээ. 

 

 

 

 

УИХ-ын дэд дарга Н.Энхболд : 

Оюутолгойн гэрээг сайжруулах үүргийг үе үеийн засгийн газар үүрч ирсэн. Нааштай өөрчлөлтийг ч гэрээнд тусгаж ирсэн. Гэтэл Сайханбилэг улс орон, ард нийтийнхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн гэрээ байгуулсан нь огцроход хангалттай шалтгаан. 

 

 

 

УИХ-ын гишүүн Ч. Улаан

Би улс төр ярихгүй. Эдийн засаг яръя. Бизнес үр ашигтай байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Оюутолгойгоос орж ирэх энэ ашиг хаана байна аа. Татвар төлдөг л гэнэ. Аж ахуйн нэгж бүр л төлөх ёстой шүү дээ. Нөхөн сэргээлтийн мөнгө төлдөг л гэнэ. Монголын газар нутагт байгаа монголын ард түмний баялгийг ашиглаж буй нь хувьд төлөх л ёстой мөнгө шүү дээ. Энэ мөнгийг улсад өгсөн гэдэг зардлыг л яриад байх юм. Харин тэр олборлоод авч одсон алтны үнэ хаана байна ? Бидний баялгийг үнэгүйдүүлж байна.

 

Ийм л зүйлийг УИХ, засгийн газрын гишүүд хэлцгээлээ. Энэ удаа Сайханбилэг тогтож үлдлээ. Нам нь, ерөнхийлөгч нь авч үлдлээ. Дээсэн дөрөөн дээр аль аль нь тогтов. Хэр удаан тэсэх юм бол доо! 

 

БЭЛТГЭСЭН : Ц. ОТГОН

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?