Эрх баригч нам ямар учраас 5 хоногийн завсарлага авав ?
Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг. Монголчууд дэлхий ертөнцөөр гуйлгачилж явна гэх. Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр дэлхийн удирдагчид санхүүгийн асуудал гэхээсээ илүү шинэ технологи, шинэ оновчтой санаа, хувь хүний санаачилга, хүнлэг үзэл санааны тухай ярьцгаасан. Манайхан харин ямар санаа оноо нэмэрлэсэн юм бол доо. Лав л энэ сэдвээр ярьж хэлсэн тухай сураг алга. Харин монголын төлөөлөгчид улс орон, олон улсын байгууллагын тэргүүн бүрийн өмнө бөхөлзөж, алга хавсран мөнгө гуйсан гэсэн шившигтэй мэдээ мэдээлэл европ тивийг бүрхлээ.
Эрх баригч нам 5 хоногийн завсарлага авлаа. Юутай холбоотой байж болох вэ? Цаг хожих ямар асуудал үүсэв ээ, тэгээд?
Нөгөө л сонгууль. Санал суйлах мэхээ гүйцээх. Ямар ч үнэ цэнээр хамаагүй ялалтыг авахын тулд хуулийн дагуу мөнгө тараах. Гэтэл нөгөө мөнгө алга. Нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Европын Сэргэн Босголт Хөгжлийн Банкинд энэ асуудлаар хандсан. Түүний хариуг хүлээж байна, тэд.
Ц. ЭНХБАТ