ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2016-10-12  

Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах нэг тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргах санамж бичигт Нийслэлийн засаг дарга, хотын захирагч С.Батболд, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурж, мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн төсвийг шийдэж өгснөөр Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ирэх орны нэгдүгээр сараас хийж эхлэх юм байна.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга, хотын захирагч С.Батболд “Өмнөх засгийн газрын хөрөнгө оруулалтаар Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын өрөөний өргөтгөлийг хийсэн ч хэрэгцээтэй тоног төхөөөрөмжийг нь олгох төсвийг шийдээгүй байсан. Тиймээс нийслэлийн төсвөөс элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг авах нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Угтаа бол нийслэлийн төсвийг зөвхөн харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа зарцуулдаг. Гэтэл өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд элэгний өвчнөөр эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нийслэлийн иргэд байгаа тул иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулах зорилгоор төсөв хүндрэлтэй байгаа ч энэхүү санхүүжилтийг шийдэж өглөө" хэмээн ярьлаа.

Өнгөрсөн онд Монгол Улсад элэгний хорт хавдраар 1658 нас барсан бөгөөд өдөрт элэгний хорт хавдраар 4-5 хүн нас барж байсан гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн өнгөрсөн жил гэхэд элэгний хорт хавдартай 2176 хүн шинээр бүртгэгдсэн бөгөөд 50-иас дээш хувь нийслэлийн иргэд байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?