АРИЛЖААНЫ БАНКУУД МОНГОЛБАНКНААС 15 САЯ ДОЛЛАР, 10 САЯ ЮАНЬ ХУДАЛДАН АВЧЭЭ

2016-10-14  

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд ээлжит дуудлага худалдаагаа зохион байгуулжээ.

Банкууд 2277.00-2290.11 төгрөгийн ханшаар 56.8 сая ам.доллар, 338.46-340.82 төгрөгийн ханшаар 81.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Гэсэн хэдий ч Монголбанк 2288.61 төгрөгийн ханшаар 15 сая ам.доллар, 340.50 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая юанийг тус тус худалдлаа.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас валютын зах зээлд оролцох нэгэн арга хэлбэр. Энэхүү арилжааны эцсийн зорилго нь валютын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна. 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хэрлэн:Банкууд валюттай болж дээ. Доллорын үнэ тэнгэрт хадлаа даа. 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?