2016 ОНЫ ЭХНИЙ 9 САРД 1063 НЯРАЙ ЭНДСЭН БАЙНА

2016-10-14  

Нийслэлийн амаржих газарт нярайн шарлалтыг бууруулах ФОТО эмчилгээний аппаратын хүрэлцээ муу байна. Нийслэлийн 2-р амаржих газар өнөөдөр 10 ортой. Ор болгоны дэргэд нярайн шарлалтыг бууруулах фото эмчилгээний аппарат байх ёстой. Гэтэл тус амаржих газарт хоёрхон байгаа бөгөөд энэ төрлийн аппаратад хүүхдийг ээлжлэн оруулж байна.

Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихэссэн бөгөөд энэ нь нийт төрөлтийн 10-15 хувийг эзэлж байгаа юм. Дутуу төрсөн нярайн хүүхдийн хувьд хооллолтын бэрхшээлтэй байдгаас гадна бүтэлттэй байдаг учраас шарлалт явагддаг. Шарлалтыг эмчилдэг фото аппаратын хувьд ор болгоны хажууд байх ёстой. Гэтэл өнөөдөр 2-р төрөхийн хувьд энэхүү фото аппарат нь хоёрхон байгаа юм.

Уг нь нярай хүүхдийг зэрэг зэрэг фото аппаратад оруулах ёстой ч тэгж чадахгүй байгаа аж. ФОТО аппаратад нэг хүүхэд 48-72 цаг орж байж шарлалт эдгэрдэг. Гэтэл өнөөдөр 2-р амаржих газарт хоёрхон фото аппаратанд ээлжлэн оруулж, эмчилгээг хийж байгаа нь эргээд хүүхдийг эмчлэх бус биеийн байдлыг дордуулах ч тохиолдол байдаг.

"2016 оны эхний 9 сард 1063 нярай эндсэн нь өмнөх оноос 142-өөр нэмэгдсэн" байгаа юм. Зөвхөн 9 сард гэхэд 86 нярай амь насаа алдаад байна. Тэгвэл энэ байдлыг бууруулахаар "ХАЛУУНСЭТГЭЛ" аянг NTV телевиз санаачлан зохион байгуулж иргэдийг нэгдэхийг уриалж байна. Аяны хүрээнд зохион байгуулагчид нярайн шарлалтыг бууруулах эмчилгээний фото аппарат авч 2-р төрөх эмнэлэгт бэлэглэх юм байна. 

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хххх:yamr aimr yum be....neg sard 60 hvvhed 2016-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?