Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АЖ АХУЙН НЭГЖҮҮД НӨАТ-ЫН БАРИМТ ӨГӨХГҮЙ БАЙНА

2016-01-29  

           Дархан хотын дэлгүүр, худалдаа үйлчилгэний газруудаас бараа худалдан авсан иргэд НӨАТ-ын баримтаараа сугалаанд оролцохыг хүссэн боловч тасалбар өгөхгүй байна гэсэн шүүмжлэл их гарчээ. Худалдан авагчид ярихдаа: “Номин”,”BSB” худалдааны төв зэрэг цөөхөн газрууд л сугалааны дугаартай баримт өгч байгааг хэлж байв.

Иргэн Ц.Дашдаваа : Дарханд хүн ам олонтой, худалдан авалт их хийгддэг газар. Ийм учраас НӨАТ-ын хувиа буцааж авч сугалаанд оролцох хүсэлтэй хүн олон байна. Иргэд бараа худалдаж авсан баримтаа шаардахад Улаанбаатар хотод төвтэй томоохон компани, аж ахуй, худалдааны сүлжээнүүдийн салбарууд л гэхэд огт баримт гаргаж өгдөггүй. Худалдагч нь, дээд байгууллага арга хэмжээ аваагүй байгаа шүү дээ гэх юм. Энэ мэтээс болоод иргэд хохирч байна” гэв.

Иргэн Б.Отгонбаатар : “Энэ журам гарсны дараа би л гэхэд Номингийн 10 гаруй тасалбар авсан хир нь сугалаанд оролцож чадсангүй. Бүртгүүлэх гээд сайт руу орж оролдоод барсангүй. Сайт нь компьютерийн наад захын мэдлэгтэй хүн ойлгоход ч төвөгтэй хүндрэлтэй байна” гэж хэллээ. Энэ мэтээр ebarimt.mn  сайтад баримтаа бүртгүүлэх аргыг  нь олохгүй байгаа хүн олон байна. Бараа худалдан авсан баримтаа сайтад бүртгүүлэх үйлдлийг одоо байгаагаас нь илүү ойлгомжтой, шуурхай болгох шаардлагатай гэдгийг иргэд санал болголоо.

БЭЛТГЭСЭН С.ЦЭЦГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?