ХАРАА СОНСГОЛГҮЙ ХҮҮХДҮҮД ЯАГААД ОЛШРООД БАЙГАА ВЭ?

2016-10-17  

Нэн түрүүн хүүхэд тээж байгаа жирэмсэн эхийн биеийн байдал, архаг өвчлөл, хорт зуршил, жирэмсний хордлого, дутуу төрөлтийн уршгаар хүүхдүүд хараа сонсголгүй төрөх, эндэх тохиолдол их гарч байна. 

Мөн төрөх эхийг байнгын хяналтанд байлгаагүйгээс болж ургийн хөгжлийн явцад үүссэн гажгийг оношлоогүйгээс хараагүй хүүхэд төрөх нь элбэг байгаа юм. Халдварт өвчний вирус нялх, залуу бие махбодийг илүү өвчлүүлж, түүнийг дарах хүчтэй антибиотик эмчилгээг хэрэглэснээр хэлгүй дүлий болох, тархи, нугасны хатуурлыг даамжруулснаар хараагүй болох мөн яс, тархины хортой хоргүй хавдар гэх зэргээс шалтгаалж сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус ихсээд байна. 

Хүүхдийн хараа, сонсголын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж, тусгай аппарат тоноглол бүхий эмчилгээ, сувилал, зөвлөгөө өгөх төвүүдийг бэлдэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Иймд хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчлөлийн судалгааг нарийвчлан гаргаж, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилбал мэдээж хүүхдийн хөгжлийн бэрхшээл дундарна.

 

 

 

 Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БИЛГҮҮН:ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРНӨ ГЭДГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД. ӨӨРСДӨӨ ЭРҮҮЛ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ 2016-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?