ХҮҮХДИЙН ХИЙ ХАНИАЛГА

2016-10-21  

Тамхины утаа бидэнд хамгийн хортой. Хажуудаа байгаа хүүхдээс холхон тамхиа татах хэрэгтэй. Тамхины найрлагад байгаа никотин болон бусад хорт найрлагууд уушгины судасны ханаар нэвчин орж, тархины болон бүх биеийн судасны хананд нэвчин шингэж, судасны хана хатууруулах, цус өтгөрүүлэх, тархинд хүчилтөрөгчийн хэмжээг багасган сааталд оруулдаг.

"Утаа" мөгөөрсөн хоолой уушгины хавагналтыг үүсгэнэ. Бага насны хүүхдийн цээж хэржигнүүртэй болдог. Хүүхдэд мөгөөрсөн хоолойн үрэвсэл давамгайлдаг. Хүндрэл нь тун осолтой богинохон хугацаанд амьсгал боогдох аюултай. "Ларингит" шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Хүүхдийн цээж хэржигнэж байгаа үед эхний арга хэмжээ 

Хүүхдийн цээжинд зөгийн балаар татлага хийж халуун чийгтэй алчуураар арчиж, архиар цээжийг арчин доргилттой массаж хийнэ. Мөн архиар чийглэсэн алчуураар ороон унтуулж болно. 2-3 орой давтан хийхэд хүүхдийн цээжний хэржигнүүр алга болно. Энэ нь уушгины амьсгалаас гадна, арьсны амьсгалыг сэргээж, уушгины харшилт хаванга багасгана. Том хүнд энэ аргаар бас эмчилгээ хийж болно.   

Эмчилгээний хамгийн энгийн арга ууж байгаа халуун цайныхаа уураар утах, эсвэл буцалсан ус аягандаа хийгээд давс, сод, лимон, гаа, хадаасан ногоо хийгээд утаж болдог.
Мөгөөрсөн хоолой, уушгины эд эсийг чийглэж, хаванга багасгаж утааны тортгийг сэгсрэн, цэвэршүүлэн ханиалгаж уушги цэвэрлүүлдэг.

Хамгийн үр дүнтэй утлага Энзимнологийн үйлдвэрийн "Панкепсин"  1аяга "250мл" халуун усанд 1фл найруулан утлага хийнэ. 

Уушги, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, сүрьеэ, хүндрэхээс нь өмнө сайн эмчлүүлж байх хэрэгтэй. Уламжлалт эмнэлгийн практикт хий ханиалгад Лишь 6. уулгадаг энэ нь хадаасан ногоо буюу латинаар Eugenium. Энэ ногоог шүдний эмч нар түлхүү эмчилгээндээ ашигладаг. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа :Баярлалаа Бат-оргил эмчдээ 2016-10-21
G:limonii huchil hij bolh bolu limonii shuus ghern huchil avad irchihjee 2019-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?