УЛААНБААТАР ХОТНОО “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2016-10-21  

Энэхүү хурлын зорилго нь халдварт өвчний сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан, шинэлэг мэдээллээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг хангаж, холбогдох үндэсний хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудад мэдээллэх, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн талаар сайн туршлагыг хуваалцахад чиглэгдэж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсын хувьд “Халдварт өвчний тархалтыг зогсоох, шийдвэрлэхэд бусад улс орнуудын шилдэг туршлагатай танилцаж, сүүлийн үеийн шинэ мэдээлэл, нотлох баримтыг ашиглах чухал ач холбогдолтой” гэж Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, Др Су Ньюнт-У онцолсон юм.

Хуралд бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаад болон дотоодын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэд зэрэг 250 гаруй хүн оролцож байна.

Энэ хурлаар сүрьеэ, ХДХВ, БЗДХ, вирүст хепатит, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой, шинэ болон дахин сэргэж буй халдвар, зоонозын өвчнүүд, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй, усны чанар, аюулгүй байдлын асуудлаар цаашид хийх боломжтой судалгаа, бодлогын өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Тус олон улсын хурлын төгсгөлд Монгол улсын засгийн газар болон бүх оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг гаргах юм байна.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?