ХОРХОЙТОЙ ШҮД АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ

2016-10-23  

Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч эрдэмтэд хараахан нотлоогүй байсан билээ.

Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цусаар дамжин хүний биеэр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна. Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Үүнээс харахад ганц нян өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг. Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.

Тиймээс хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амны эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?