МАНАЙ УЛСЫН 117 ЭМЧ ТУРШЛАГА СОЛИЛЦЖЭЭ

2016-10-24  

Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгууллаа. 

Уулзалтыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил ийнхүү дөрөв дэх удаагаа уулзалтаа амжилттай хийлээ. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлгүүдийн төлөөллүүд оролцлоо.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтад 3-6 сарын хугацаатай суралцаад байгаа юм. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн : “Сөүл төслийн хүрээнд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан Монгол эмч мэргэжилтнүүдийн хувьд бүгд харьяалагдах эмнэлгүүддээ тогтвор суурьшилтайгаар ажиллаж байгаа ба орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа” хэмээгээд цаашид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа албан ёсоор тавьж, хэлэлцээр хийлээ.

Монголын эмч мэргэжилтнүүдийг сургахад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, Вонгванг их сургуулийн эмнэлгийн захирал Со Ил-ен, Чосун их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн профессор Ну Ен-ил нарт Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Хүндэт тэмдгээр шагналаа.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?